gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Насанд хүрэнгүүтээ гадаад явах бодолтой залуу үе бий болж байна"

Л.Амарцэцэг
Улс төр
2024-10-02
7
Twitter logo

Ардчилсан нам “Хүүхдийн эрхийн төлөө олон улсын форум”-ыг өнөөдөр  зохион байгууллаа

Тус намаас жил бүрийн 10 дугаар сарын 2-ны өдрөөр Хүний эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн, хэлэлцүүлэг өрнүүлж, форум зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ жилийн хувьд Ардчилсан намын залуус  “Хүүхдийн эрхийн төлөө” дуу хоолойгоо өргөж, олон улсын форум зохион байгууллаа. Учир нь, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан нам “Хүүхдийн төлөө хот” уриатайгаар оролцож, хүүхдэд ээлтэй хотыг бүтээх зорилго дор нэгджээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Монгол Улс хоёр их гүрний дунд оршдог. Манай улсын олон улсад өрсөлдөх чадвар, хувь хүний хөгжлийн индекс жилийн жилд ухарсаар байна. Учир нь хүн рүү чиглэсэн хөгжлийн бодлого алдагдсан. Маш их хэмжээний хөрөнгө оруулалт, төсөв авлигын мөрөөр орчихсон.

Авлигын индексээр 50 гаруй байраар ухарчихлаа. Тиймээс энэ асуудлуудыг засахын тулд төрийн бодлого мэргэн байх ёстой. Нэгдүгээрт иргэн бизнес эрхлэхэд чөлөөтэй, сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрахад эрхтэй.

Үүн дотроо хүүхэд рүү чиглэсэн бодлого бол маш чухал. Хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цагийг бодлогоор тодорхойлж өгөөгүйгээс насанд хүрээд л гадаад явах бодолтой залуу үе бий болж байна.

Бусдын нутгаас аз жаргалыг бус амьдрал эрж хайн амьдарч байна. Хүн болох багаасаа буюу Монгол Улсын ирээдүйн залуустаа хөрөнгө оруулах нь маш зөв. Энэ асуудалд бүгд талцаад байх шаардлагагүй. Хүн бүр энэ асуудлыг хөндөх ёстой” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Жаргалан “Өнөөдрийн байдлаар Монгол Улс хүүхдэд ч гэлтгүй хүндээ ээлгүй байна. Өнгөрсөн хугацаанд хүний төлөө бодлого хэрэгжүүлээгүй. Энэ нь эргээд иргэдэд  маш сөрөг нөлөө үзүүлж байна.  Бид нарын амьдралын чанарыг үгүй хийж байна. Хэдэн үеэрээ агаарын бохирдолд өртөж амьдарсаар ирлээ. Одоо л энэ асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. Хүндээ ээлтэй хот болгохоор зөв бодлого тодорхойлж дорвитой арга хэмжээ авах шаардлага тулгараад байна.  

Хүүхдийн мөнгө хөтөлбөр нь халамж бус, байгалийн баялгаа хүүхдүүдэд зориулах хэлбэр байсан юм.  

Ардчилсан намын хувьд хүүхэд, ахмад настан, эмэгтэйчүүдэд ээлтэй бодлого тодорхойлсоор ирсэн. Жишээ нь, 2005 онд ардчилсан нам хүүхдийн мөнгө олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгө халамж болчихсон гэх шүүмжлэлийг дагуулсаар байгаа боловч эхэндээ бол ийм байгаагүй. Тухайн үед уул уурхайн салбар хөгжиж байв. Уул уурхай болох байгалийн баялгаас Монгол улсын хөгжлийн төлөөх санд байршуулаад түүнээсээ хүүхдийн мөнгөө олгох зорилттой байсан. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө хөтөлбөр нь халамж бус, байгалийн баялгаа хүүхдүүдэд зориулах хэлбэр байсан юм.  

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийслэлийн ардчилсан намаас хүүхдийн төлөө хот байгуулна гэх том зорилтыг дэвшүүлж буйд баяртай байна” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан “Ардчиллынг гол амин сүнс нь хүний эрх байдаг. Хүний эрхийн амин сүнс бол хүүхдийн эрх юм. Монгол Улсад 1.2 сая гаруй хүүхэд бий. Энэ хүүхдүүдийн ирээдүй бол Монголын ирээдүй гэсэн үг.  

Улсын төсвийг батлахдаа хүн төвтэй төсөв байх ёстой. Хөгжил ярьж хэлэлцэж байгаа бол хүний эрхийн мэдрэмжтэй байх шаардлагатай. Хүүхдэд ээлтэй хот бол дэлхийн хамгийн таатай хот байдаг. Ардчилсан намын хувьд хүүхдийн эрхийг нэгдүгээрт тавьж байна.  

Хүүхдийн мөнгө халамж биш байтал халамжийн хэлбэрт орчхоод байна.

Дөнгөж төрсөн нярай хүүхдийн эрх хүртэл зөрчигдөж байна. Тэргэнд нь түрээд явах зам хүртэл байхгүй байна. Хүүхдэд зориулсан хүртээмжтэй дугуйлан секц ч алга. Тэр битгий хэл сургуулиасаа 21 цагт тарч, нэг ширээнд дөрвүүлээ сууж байна. Энэ асуудал хэрхэвч байж болохгүй.  

Өрхүүдэд хүүхдийн 100 мянган төгрөг олгоод л асуудлыг шийдчихлээ гэж бодоод байх шиг байна. Бодит байдал дээр тэр мөнгө нь өрхийн төсөвт ороод үрэгдчихдэг. Энэ мөнгө бол халамжийн мөнгө биш байтал одоогоор халамжийн хэлбэрт орчхоод байна.  

Ардчилсан намаас хүүхдэд зориулсан хууль санаачилж байгаа. Хуулиндаа бид хүүхэд хөгжлийн 30 мянган төгрөгийн карт гаргахаар тусгасан. Энэ картыг зөвхөн хүүхдийн хөгжилд зориулагдахаар зохицуулагдана” гэв

Уг форумаас зөвлөмж гаргаж, УИХ-ын Ардчилсан намын бүлгийн гишүүд, НИТХ-ын төлөөлөгчдөд хүргүүлэх аж.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан