Өчигдөр нийслэлийн агаар бүхэлдээ гамшгийн хэмжээнд хүрч, төв хэсэгтээ ч утаа их байгаагаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, нүд хоолой хорсгож байлаа.
Агаарын чанарын индексийг заадаг харуулуудын үзүүлэлт 21.00 цагийн орчимд 3000 давсан талаар нийгмийн сүлжээнд хүмүүс “хашгиралдаж” байв.
Иргэд нь түгшиж, байж суух газраа олж ядан байхад нийслэлийн удирдлагууд шилдэг менежерүүдээ шалгаруулжээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн Нийслэл Улаанбаатар хотод шилмүүст модыг шилжүүлэн тарьж, ногоон байгууламж, цэцэрлэгжилтийг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн гадна талбайг иж бүрэн тохижуулан, орон сууц, гэр хороололд бичил цэцэрлэгүүдийг шинээр бий болгож, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлж, хотын инженерийн байгууламжуудын хэвийн найдвартай тасралтгүй үйл ажиллагааг ханган нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлж, манлайлан ажилласан хөдөлмөрийг үнэлэн “Алтан Хангарди”-аар шагнасан байна.
Харин Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Мөнгөн Хангарди”, Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ж.Батсайхан “Хүрэл Хангарди”-аар тус тус шагнуулжээ.
Түүнчлэн Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын дарга, Залуучуудын хөгжлийн газрын дарга, Хөрөнгө оруулалтын газрын дарга, Хот тохижилтын газрын дарга нар тусгай байранд шалгарсан талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.
Иргэд нь “угаартаж”, зам талбай нь мөсөндөө баригдаж, орон сууцны нэгдүгээр давхарт цувдаа гэдэс арилган борлуулж, залуусын дунд хар тамхины хэрэглээ аюулын харанга дэлдэж байхад нийслэлд шилдэг менежер байна гэдэг...