Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон Б.Наранхүү гишүүнийг УИХ-аас эгүүлэн татах асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд хандсан байна. Үндсэн Хуульд "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэсэн байдаг.
Гэвч Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон харьяа байнгын хорооны хуралдаанд хангалттай суухгүй байгаа тул энэ үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.
Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” гэх үндэслэлээр чөлөөлөх талаар хуульчлан заасан.
Иймд хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нар Үндсэн хуулийн цэцэд ханджээ.