Өнөөдөр Монголбанкны Мөнгөний Бодлогын Зөвлөл хуралдлаа.
Хуралдаанаар бодлогын хүүг 1 нэгж хувиар буулгах шийдвэр гаргалаа. Ингэснээр бодлогын хүү 11 хувь болж байгаа юм.
Монголбанкны бодлогын хүү гэж юу вэ?
Монголбанк Төв банкны 7 хоногийн хугацаатай үнэт цаасны хүүг 2007 оны 7 дугаар сараас бодлогын хүү болгон зарласан билээ. Монголбанкны бодлогын хүү хөдлөхөд түүнийг дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүүнд өөрчлөлт орох учиртай.
Монголбанкны бодлогын хүүний өөрчлөлт нь Төв банкнаас баримталж буй мөнгөний бодлого аль чиглэлд өөрчлөгдөж буйг илтгэхийн сацуу банк хоорондын захын хөтөч хүүний үүргийг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, банк хоорондын захын арилжааны жигнэсэн дундаж хүү нь Монголбанкны бодлогын хүүтэй ойролцоо түвшинд тогтохоор хүлээгддэг.
Бодлогын хүү ямар үед өсч, ямар үед буурах вэ?
Товчхондоо бол бодлогын хүүний өсөлт нь инфляцийн хөөрөгдлийг бууруулах, мөнгө зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж зохистой түвшинд хүргэх, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгддэг билээ.
Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт, хэрэглээг хөхүүлэн дэмжиж эдийн засгийг сэргээдэг.
Эдийн засгийн мөчлөг гэж юу вэ?
Мөнгөний бодлогын үндсэн зорилго нь үнийн тогтвортой байдлыг хангаж, үндэсний мөнгөн тэмдэгтээ хамгаалахад оршино. Үүний сацуу эдийн засгийн мөчлөгийн сөрөг нөлөөг зөөлрүүлэх буюу санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал, эдийн засгийн уналт, ядуурал, ажилгүйдлийг огцом нэмэгдүүлэх дотоодын эрэлтийн цочмог савалгаанаас зайлсхийхэд чиглэгддэг. Мөчлөг гэдэг нь эдийн засаг доод цэгээсээ аажим аажмаар дээшилсээр оргил цэгтээ хүрээд эргээд буухыг л хэлсэн ойлголт. Улсын төсөв мөнгө хариуцаж буй байгууллагууд эдийн засгийн мөчлөгийг дагах бус, харин эсрэгээр мөчлөгийн нөлөөг зөөлрүүлэхийн тулд үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой. Эдийн засаг өрнөлийн үедээ байвал хэт халалтаас урьдчилан сэргийлж төсөв мөнгөний хумих бодлого явуулна, харин эдийн засагт уналт ажиглагдвал эсрэгээрээ тэлэх бодлогыг баримтлах жишээтэй.