Өчигдөр "Монголын төмөр замын салбарын эрх зүйн шинэчлэл ба хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо.
Зам тээвэр хөгжлийн яам болон Шинжлэх ухааны яам хамтран уг хурлыг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлсэн илтгэлүүдийн агуулга, дагалдах хэлэлцүүлгээс үндэслэн Монгол Улсын төмөр замын шийдвэрлэх асуудлууд, ирээдүйн чиг хандлагын талаар хүргүүлэх зөвлөмж гаргажээ. Зөвлөмжийг одоогоор эцэслээгүй бөгөөд эрдэм шинжилгээний хуралд:
- ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэн, ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур “Төмөр замын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд”,
- Академич Т.Дорж, Доктор Б.Даваасүрэн “Монголын төмөр замын тээврийн төвийн дэд бүтцийн одоогийн байдал, боломж, шийдвэрлэх асуудал”,
- Монголын Төмөр Зам ТӨХК, хуульч Э.Удвал “Монголын төмөр замын салбарын хууль эрх зүйн өнөөгийн байдал, шинэ нөхцөл байдал”,
- Доктор Д.Шүрхүү, Монголын логистикийн холбооны удирдах зөвлөлийн дарга А.Батболд “Монголын төмөр замын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх асуудал”,
- Доктор Б.Лхагвасүрэн “Төмөр замын салбарын экологийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд”,
- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тээвэрчин Р.Раш “Төмөр замын салбарын хөгжлийн чиг хандлага” зэрэг сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн байна.