MNBA Үндэсний лигийн хүчирхэг багуудын нэг Өвөрхангай аймгийн баг Завхан аймгийн багийн эсрэг тоглолтоо хийлээ. Тоглолтыг бага зэрэг илүүрхэж эхлүүлсэн Өвөрхангай аймгийн баг энэхүү давамгай байдлаа хадгалж явсаар 67-75-аар хожил байгууллаа. Энэ тоглолтын турш Өвөрхангай 17 бөмбөг таслалтыг хийж улмаар түүнийгээ оноон болгож байсан нь тэдний хожил байгуулах гол шалтгаануудын нэг байлаа. Мөн тэдний тоглолтын турш амжилттай хэрэгжиж байсан хурдан довтолгоог онцлох зүйтэй. Хэдий хожигдол хүлээсэн ч энэ тоглолтод Завхан аймаг самбартаа 57-40-өөр илүүрхсэн юм.
Хожил байгуулсан Өвөрхангай аймгийн багаас О.Батмагнай 15 оноо, 6 самбар авч багаа тэргүүлсэн бөгөөд өөр 10-с дээш оноо авсан тоглогч байгаагүй ч багийн бүх тоглогчид оноо авсан маш жигд тоглолтыг үзүүлжээ. Харин эсрэг багаас А.Гансүх 17 оноо, 8 самбар, 5 оновчтой дамжуулалт, Н.Бат-Оргил 13 оноо, 8 самбар авлаа. Ийнхүү Завхан плей-оффд орох боломжгүй болж байгаа бол Өвөрхангай аймаг плей-оффын 3-р байраа баталгаажууллаа.
Хөвсгөл аймаг чухал хожил байгууллаа
MNBA Үндэсний лигийн зүүн бүсийн хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж буй Хөвсгөл Нэг-Үе баг улирлын ээлжит тоглолтоо Баянхонгор Мазаалай багийн эсрэг хийлээ. Тоглолтын эхнээс тун тэнцүүхэн тоглолт явагдаж байсан ч дөрөвдүгээр үед Хөвсгөл аймгийн багийн залуус сайн тоглолтыг үзүүлснээр 83:73-аар хожил байгууллаа. Хоёр баг тоглолтын турш арван удаа тэргүүллээ солилцож дөрвөн удаа тэнцүү тоглосон байна.
Энэ тоглолтын турш Б.Наранбаатар онцгой байж 26 оноо, 6 самбар авч багаа тэргүүллээ. Мөн Хөвсгөл аймгийн багаас Б. Тайванхүү 10 оноо, О.Цэлмэг 9 оноо, 10 оновчтой дамжуулалт, самбар авч жигд тоглосон байна. Харин Баянхонгор Мазаалай багаас С.Золжаргал 21 оноо, 5 самбар, Э.Ариунболд болон С.Баасандорж нар 11 оноог авлаа. Ийнхүү Хөвсгөл Нэг Үе баг хожил плей-оффын байрлалаа баталгаажуулсан бол Баянхонгор Мазаалай баг дөрөв хожиж тав хожигдоод байна.
Залуу багуудын тулаан үзүүштэй боллоо
Үндэсний лигийн хүчирхэг багуудын нэг Сүхбаатар аймгийн баг энэ удаад Хэнтий ЭБЭГ багийн эсрэг учраа таарлаа. Залуу эрч хүчтэй бүрэлдэхүүнтэй, залуу дасгалжуулагчидтай хоёр багийн тоглолт тун гайхалтай өрсөлдөөнийг үзүүлсэн юм. Ингээд тоглолтын үр дүн эцсийн мөчид шийдэгдэж Хэнтий аймаг хожил байгууллаа.
Тоглолтын турш бужигнасан хурдан темптэй, нягт хамгаалалттай ширүүн уур амьсгалтай тоглолт болсон. Тоглолтын турш хоёр баг 26 удаа тэргүүллээ солилцож 6 удаа тэнцсэн байна. Энэ тоглолтод Г.Тамир 18 оноо, 11 самбар гүйцэтгэж дабл дабл хийсэн бол Б.Жанчив-Од 17 оноо, 8 самбар, Н.Шижирбат 12 оноо, 4 оновчтой дамжуулалт өглөө. Харин эсрэг багаас С.Эрдэнэдалай 23 оноо 13 самбар авч багаа тэргүүлж сайн тоглолтоо гаргалаа. Мөн Сүхбаатар аймгийн багаас О.Отгонтөгс 17 оноо, З.Энхтөр 11 оноо авсан юм.