gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МИАТ 120 сая ам.долларын зээлээр авсан БОИНГ-ийнхоо 50 саяыг төлөөд байна

Э.Оргил
Эдийн засаг
2017-12-19
0
Twitter logo

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өчигдөр ИНЕГ болон агаарын тээврийн компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.  Монгол Улсын хөгжлийн нэг гарц,  гадагшаа гарах гол хаалга нь аялал жуулчлал юм. Аялал жуулчлалаар дамжуулан жуулчид, тэр дундаа хамтран ажиллах, гадны хөрөнгө оруулагчдыг татахад агаарын тээврийн салбарынхан онцгой үүрэгтэй тул энэхүү уулзалтыг хийж байна хэмээн сайд эхэнд нь  тодотгов.

Агаарын тээврийнхний хувьд салбарын зовлон жаргалыг ойлгодог сайдтай болсондоо талархал илэрхийлэхийн зэрэгцээ бодлогын түвшинд шийдүүлэх хүсэлттэй ирснээ энэ үеэр танилцууллаа.

“МИАТ” ХК-ийн хувьд техник, технологи, хүний нөөц, агаарын хөлгийн парк шинэчлэлийн хувьд багагүй хөрөнгө оруулах шаардлагатай. Өрийн дарамт, жижиг зах зээлтэйн зовлон, гадаадын авиа компаниудын өрсөлдөөн гэх мэт хүчин зүйлээс хамаараад хөрөнгө оруулалт хангалттай хийж чадахгүй байгаа. Түүнчлэн Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал руу нүүх зардал өндөр, 2013 онд олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас 120 гаруй сая ам.доллар зээлж, “Боинг-767” онгоц худалдаж авсан өрийн үлдэгдэл 70 орчим сая ам.доллар үлдсэн байна.
Харин “Аэро Монголиа” ХХК-ийн хувьд багагүй хэмжээний шатахууны өртэй. Энэ ужгирсан өрийг тэглэх эсвэл царцаахад анхаарч өгөөч. Агаарын тээврийн салбарыг төрөөс дэмжиж анхаарахгүй бол дотоодын авиа компаниуд үүдээ барихад ойрхон байна. Шатахууны монополь эрхийг халж, олон эх үүсвэртэй болгоход анхаарал хандуулахыг салбарын сайдаасаа хүсэв.

“Хүннү Эйр” ХХК-ийн хувьд шинээр олон улсын нислэг хийхэд эхний гурван жилдээ алдагдалтай байдаг тул энэ хугацааны зорчигчийн ТАХ-ыг хөнгөлөх, дотоодын нислэгийг төрөөс дэмжээд НӨАТ-аас чөлөөлчихвөл тийзний үнэ 10 хувь буурах боломжтой. Мөн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын шинэ зам нээх шаардлагатай байна гэдэг хүсэлтийг тавьсан бол АЖТ ХХК-ийн хувьд “Агаарын өндрийн хэмжээг журманд 6000 км гээд заачихдаг, бага оврын хөлөгт таардаггүй гэхчилэн асуудлууд их байна. Нисэхийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах тэр дундаа дотоод журмуудад бага оврын агаарын тээврийг хөгжүүлэх чиглэлээр өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гэлээ.

“Тэнгэрийн улаач”, “Блю скай”, “Toмас Эйр” ХХК-ийн хувьд нисдэг тэрэг, жижиг онгоцны  нисгэгч бэлтгэх боловсон хүчин муу, агаарын тээврийн байцаагч нарын мэдлэг чадвар дутмаг, хэт өндөр шаардлага тавьдаг, одоогийн агаарын тээврийн дүрэм, журмууд хуучирсан  шинэчлэх шаардлагатай  гэдгийг хэлж байлаа.

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ энэ асуудлын хүрээнд хэлсэн үгэндээ “Хууль, дүрэмд өөрчлөлт хийх ажлын хэсэг гарсан. Та бүхэн орж ажиллахад нээлттэй, өөрсдөө бас санаачилгатай байгаарай.  Бид ААН-үүдээ эдийн засгийн талаас нь хөгжих, томрох улам сайжрах өөрчлөлтийг оруулахад анхаарч ажиллана. Та бүхний ашигтай ажиллах, зах зээлд өрсөлдөх чадварыг бий болгоход бодлогоор дэмжинэ. Тухайлбал дотоодын нислэгийг нэмэгдүүлэх, ОУ-ын нислэгийг дэмжих, агаарын шинэ зам нээх зэрэг асуудалд яам бодлогоор дэмжиж, хэлэлцээр хийхэд бэлэн. Яаманд, энэ салбарт байгаа чангалдаг, асуудлыг удаадаг хүнд суртал цаашид байхгүй.

Монгол Улс арван жилийн өмнө 470 мянган жуулчин жилдээ ирдэг байсан бол өнөөдөр ч энэ тоо хэвээрээ байна. Эндээс харахад хаалттай улс болсон гэж би хувьдаа харж байна. Тиймээс нээлттэй болгоход, манай яам, тэр тусмаа агаарын тээврийн салбарынхан та бүхний үүрэг оролцоо их. Аялал жуулчлалыг өргөжүүлэх, түүгээр дамжуулан хөрөнгө оруулалт хийх сэтгэлийг бий болгоход анхны сэтгэгдлийг бид тавина. Тиймээс та бүхэн ч анхаарч ажиллаарай гэдгийг уулзалтынхаа төгсгөлд анхаарууллаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан