Өнөөдөр өглөө Блю Скай зочид буудалд “Уушгины архаг бөглөрөлт өвчинтэй тэмцэх” олон улсын өдөрт зориулсан олон улсын зөвлөгөөн эхэллээ.
УБ Сонгдо эмнэлэг, Монголын уушгины нийгэмлэг, АШУҮИС-ын эрдэмтэн судлаачдын баг хамтран өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм.
Зөвлөгөөнд дүүргийн уушгины эмч нараас эхлэн нэг, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүд мөн ӨМӨЗО-ны Бугат хотын Баоган эмнэлэг буюу уушгины зөвлөх төв эмнэлэг, ОХУ-ын Улаан-Үд хотын эмнэлгийн уушгины тэнхимийн баг хамт олон оролцож байна.
Уушгины архаг бөглөрөлтөт өвчин (УАБӨ) нь дэлхийн хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгааны нэг болж, жил ирэх тутам өвчлөгсдийн, нас баралтын тоо нэмэгдсээр байгаа юм. Гол эрсдэлт хүчин зүйл нь хорт зуршил буюу тамхи татах явдал хэмээн үздэг байсан ч сүүлийн жилүүдэд агаарын бохирдол ч өвчний эрсдэлт хүчин зүйл болж, хүндрүүлэх шалтгаан нь болж байгаа юм.
Тиймээс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар салбарын хэмжээнд авч үзэж буй үр дүнтэй хурал болж байна.
Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд профессор, доктор, судлаач эмч нар УАБӨ-ний эмчилгээ, оношилгооны чиг хандлагын талаарх сургалт орох бол хоёр дахь өдөр уушгины мэргэжлийн эмч нарын оролцоотой хамтарсан ярилцлага, дадлага тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх талаар уулзалт болно.
Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулахын ач холбогдол хийгээд гарах үр дүнгийн талаар УБ Сонгдо эмнэлгийн Дотрын тасгийн эрхлэгч Н.Наръяагаас тодрууллаа.
Тэрбээр хэлэхдээ, “УАБӨ жил ирэх тутам өсөж, хүндрэл болон нас баралт нь нэмэгдсээр байгаа юм. 2030 он гэхэд нас баралт хэдэн саяар нэмэгдэх төлөвтэй байна. Ингэснээр хоёр жилийн дараа гэхэд дэлхий нийтийн өвчлөлийн гуравдугаарт бичигдэхээр байна. Бид энэ өвчнийг оношлох, эмчлэх талаар зөвлөмжөө дахин харж, шинэчлэхгүй бол болохгүй байна.
Тиймээс энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж, УАБӨ-ийг хэрхэн оношлох эмчилгээний чиг баримтлал, үүнээс ард иргэдэд ямар зөвлөмж, хяналт үзүүлж, хүндрэлээс сэргийлэх, эмчлэхийн тулд ямар чиг баримжаа, шаардлагыг хангах вэ гэдгийг бүтэн хоёр өдрийн турш ярилцах юм.
Зөвлөгөөнд ӨМӨЗО-ны Бугат хотын Баоган эмнэлэг буюу уушгины зөвлөх төв эмнэлгийн Цээжний хөндийн мэс засал, зөвлөгөө өгөх тасгийн судлаач эмч нар оролцож байна. Бид энэ эмнэлгийн оношилгоо, эмчилгээтэй танилцаж, туршлага судлахаар болсон.
Хүндрэл их байгаа учраас зөвхөн эм уулгаад өнгөрч болохгүй болчихсон. Энэ өвчин нь архаг бронхит, астма, уушгины багтраа, тэлэгдэх өвчин гээд жил ирэх тусам хүндрэл нь ихэсч байна. Сүүлдээ өвчтөн амьсгалын дутагдалд орж, өвчтөн өөрийгөө авч явахад хүндрэлтэй болдог. Тиймээс энэ чиглэлээр дараа дараагийн хамтын ажиллагаа, сургалтын эхлэл болж байна” гэсэн юм.
Боган болон УБ Сонгдо эмнэлгүүд хамтран ажиллахаар болсон бөгөөд Уушгины зөвлөх төв эмнэлгийн нэрэмжит Уушгины тасаг, Сэхээн амьдруулах тасаг, Цээжний хөндийн мэс засалтай хавсарсан үйлчилгээгээр оношилгоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэх талаар хамтарч ажиллахаар болжээ.
Таван жилийн өмнө энэ өвчний талаар ярихдаа зөвхөн тамхины хэрэглээг онцолж байсан бол өнөөдөр агаарын бохирдол, амьдрах орчин нөхцөлийн талаар хөндөгдөж байна. Агаарын бохирдол УАБӨ төдийгүй зүрх судас, тархи, цаашилбал цусны өвчинд ч нөлөөлөх үндсэн шалтгаан болж байна. Тиймээс олон багийн хавсарсан хамтын ажиллагаа хэрэгтэй. Уушгины өвчин зөвхөн дотрын эмч нарын асуудал бус яаралтай тусламж, мэс заслын эмч нартай хамтран ажиллана гэж чиг хандлагыг тодорхойлж байна гэдгийг Н.Наръяа эмч хэлж байв.
“ӨМӨЗО-ны Бугат хотын Боган эмнэлэг нь энэ чиглэлээр зөвлөх төвийн статустай. 1500 ортой. Доороо 68 жижиг буюу үзлэг, зөвлөгөө хийх эмнэлэгтэй. Мөн анагаах ухааны хоёр том коллежтой, мэргэжилтнүүдээ АНУ уруу мэргэжил дээшлүүлдэг. Бөөр, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг бөгөөд цаашид цээжний хөндийн эрхтэн шилжүүлэх мэс заслыг хийхээр төлөвлөж буй чадамжтай эмнэлэг” гэдгийг доктор Лио Тао хэлж байв.
УБ Сонгдо эмнэлэг Баоган эмнэлэгтэй хамтран өөрийн төдийгүй бусад эмнэлгийн сургалтуудыг ажлын байран дээрээ авахаар дараа дараагийн ажлуудаа төлөвлөжээ.