Юнител групп 2023 оны Тогтвортой байдлын тайлангаа олон нийтэд танилцуулаад удаагүй байгаа билээ. Тэгвэл тэд уг ажилтайгаа холбогдуулан өнгөрсөн онд хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа олон нийтэд сонирхолтой байдлаар танилцуулсан эвентийг Shangri-La Mall-д дөрвөн өдрийн турш зохион байгууллаа.
Тэд олон нийтийг “Ногоон байгаасай” аянд нэгдэж, дижиталаар мод тарихыг уриалсан бөгөөд хүсэлт өгсөн хүмүүсийн модыг тавдугаар сард Чингэлтэй дүүргийн Хайрхан хөгжлийн төвийн талбайд тарьж ургуулна гэлээ. Ногоон байгалийг технологитой хослуулсан уг эвентэд ирсэн хүн бүр тус группийн 2023 онд байгаль орчин, нийгмийн чиглэлд хэрэгжүүлсэн онцлох ажлуудтай сонирхолтой байдлаар танилцаж байв.
ЮНИТЕЛ ГРУППИЙН 2023 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН, ОНЦЛОХ АЖЛУУД
Юнивишний 7119 ширхэг хуучин төхөөрөмжүүдийг дахин боловсруулжээ. Электрон хог хаягдлыг бууруулж, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах зорилгоор Юнител групп өөрийн үйл ажиллагаанаас бий болсон, электрон хог хаягдлыг Монголд анх удаа дахин боловсруулж, барилгын арматурын ивүүр үйлдвэрлэж байна.
Цахим хуваагдлыг бууруулж, тэгш, хүртээмжтэй боловсрол олгох зорилгоор Unitel HUB хөтөлбөрийг эхлүүлсэн. Хот суурин газруудад иргэд гар утастай, өндөр хурдаар дата ашигладаг. Компьютер, тоног төхөөрөмжийн хүрэлцээ өндөр бол алслагдсан нутагт хүүхдүүдэд хувийн компьютер байдаггүй гэх мэт нөөцийн хязгаарлалтууд бий. Энэ нь цахим хуваагдал буюу зөрүү үүсгэдэг байна.
Үүнийг бууруулахаар өнгөрсөн онд 11 аймагт Unitel HUB нээж, нийт 12 төвтэй болжээ. Энэ онд үлдсэн 9 аймагт нээснээр 21 аймгийг энэ хөтөлбөрт бүрэн хамруулна. Энд явуулж буй сургалтууд ирээдүйн инженерүүдийг бэлтгэж байгаа юм.
Зэрлэг амьтдыг ундаалах хөв цөөрмийг тусгай хамгаалалттай, усны нөөц хомс нутгуудад байгуулсан. Цоохор ирвэс, мазаалай, янгир зэрэг ховордсон амьтдын тоо толгойг бууруулахгүй байх зорилгоор БОАЖЯ-тай хамтран арван газарт 16 хөв цөөрөм байгуулжээ.
Юнителийн сүлжээний зургаан станц тутмын нэг нь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг. Энэ нь хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмэр оруулж байна.
Юнител группийн ESG хариуцсан менежер Г.Ану “Тогтвортой байдал нь компанийн нийгмийн хариуцлагаар хязгаарлагдахгүй, илүү өргөн ойлголт юм.
Бид ирээдүй хойч үеэсээ нөөцийг нь хумслахгүйгээр өнөөдрийн хэрэгцээгээ хангах учиртай. Тогтвортой байдлын тайлангаа танилцуулахын сацуу бид олон нийтэд тогтвортой байдал гэж юу болох, үүнд олон нийт хэрхэн оролцож, хувь нэмэр оруулж болох талаар тайлбарлаж таниулах нь чухал.
Иргэд, байгууллагууд яаж оролцох талаар мэддэг болсноор илүү чадамжтай болно” гэв.
Юнител групп энэ онд сэргээгдэх эрчим хүчинд оруулах хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ гэв.
Технологийн компаниудын ялгаруулдаг хүлэмжийн хий байгальд сөрөг нөлөөтэй тул үүнийг бууруулж, ногоон эрчим хүч рүү шилжихэд анхаарна гэсэн юм.
Юнител группийн 2023 оны Тогтвортой байдлын тайлантай танилцах холбоос