Ванкуверт төвтэй, Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртлэглтэй, нүүрс олборлогч "Саусгоби Ресурс" компанийн гүйцэтгэх захирал Б.Аминбөх аравдугаар сарын 11-нд БНХАУ-д луйврын хэрэгт сэжиглэн баривчилсан тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.
Компанийн удирдах зөвлөлөөс тусгай комисс байгуулж, түүнтэй холбоотой хэргийг шалгаж эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт компанийн цахим хуудсанд Ван Бин гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн тухай дурджээ.
Б.Аминбөх нь 2015 оны есдүгээр сараас гүйцэтгэх захирлын албыг хашиж, өнгөрсөн долдугаар сараас ТУЗ-ын дарга болсон аж.
"Саусгоби Ресурс" компанийн цахим хуудсанд байршуулсан Б.Аминбөхийн танилцууга
Саусгоби компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүнээр 2015 оны наймдугаар сарын 6-нд томилогдож, компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх гишүүн болон Гүйцэтгэх захирлаар тус тус томилогдон ажилласан.
ӨМӨЗО-ны Алшан аймгийн худалдаа аж үйлдвэрийн холбооны дэд дарга, Канад дахь Өвөрмонголын бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг тус тус хашиж байсан. Нүүрсний уурхайн чиглэлээр мэргэшсэн, нүүрсний худалдаа, зах зээл, олборлолт, ложистик, бизнес хөгжил болон Хонг Конгийн биржид бүртгэлтэй нээлттэй компаниудад тавигдах шаардлагуудын талаар арвин мэдлэг туршлагатай.
Тэрээр Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хятад болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Нейшнл Юнайтед Ресурс Холдинг Лимитед ("NUR") компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх гишүүнээр ажиллаж байсан.
Үүний өмнө БНХАУ, Монголд нүүрсний худалдаа эрхэлдэг Өвөр Монголын Эжина Жин Юун Кун Тай Индустриал Девелопмент компанийн ТУЗ-ийн дарга, Ерөнхийлөгчийн албыг хашиж байв. Мөн БНХАУ-ын Өвөр Монголд байрлах нүүрсний уурхай бүхий Өвөр Монголын Ронг Чун Коал компанийг эзэмшиж удирдаж байв.
Бээжингийн Технологийн Дээд сургуулийн Инженерийн удирдлагын бакалавр зэрэгтэй.