Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг хар тамхины үйлдвэрлэлийг зогсоох тухай хэлэлцэхээр урьсан байна. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчид хэлэхдээ “Та хар тамхины үйлдвэрлэл болон Латин Америкт газар аваад байгаа хар тамхины наймааг болиулахыг хүссэн. Тиймээс бид энэ тухай хэлэлцсэнээр, АНУ-ын залуучуудыг сүйтгэж байгаа болон тус улсын зах зээлд зарагдаж байгаа Колумбийн хар тамхины нийлүүлэлтийг зогсооно” гэж ярьсан байна.
Энэ уулзалтын үеэр Ерөнхийлөгч Николас Мадуро Колумби дахь хар тамхины наймааны эсрэг тэмцэхийн тулд техникийн тусламж болон цэргийн туслалцаа үзүүлнэ гэж амласан байна. Үүний өмнө Венесуэлийн эрх баригчид тус улсын газар нутгийг хар тамхины тариалангаас цэвэрлэх зорилго бүхий ажиллагаа явуулсан юм. Ингэснээр хууль бусаар хар тамхины ургамал тарьдаг 21 га талбайг болон мансууруулах бодис хийхээр бэлдсэн 410 мянган ургамлыг устгажээ. Цэргийнхний мэдээлснээр 800 химийн бодис хадгалж байсан хууль бус лабораторийг хаасан бөгөөд 3100 литр түлш хурааж авсан байна.
Х.Оюунболд