2017 оны эхний есөн сард Монгол Улсын худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оны мөн үеэс 23 хувиар өсөж, 10.2 их наяд төгрөгт хүрээд байна. Үүнээс жижиглэн худалдааны борлуулалт өмнөх оны мөн үеэс 19.5 хувиар өсжээ.
Ийнхүү энэ оны эхний гурван улирлын байдлаар дотоодод жижиглэн худалдааны борлуулалт эрчимжээд байна. Үүнээс гадна эрэлт нэмэгддэг IV улирлыг угтаж компаниуд борлуулалтаа идэвхжүүлэхийн тулд хямдрал, урамшуулал зарлаж эхлээд байгаа аж. Олон улсад уламжлал болсон "Black Friday" хямдралтай худалдааг сүүлийн жилүүдэд дотоодод зохион байгуулах болжээ.
Тухайлбал, "Оlz.mn" сайт энэ сарын 11-14-ний өдрүүдэд 80 хувийн хямдралтай худалдаа зохион байгуулж, 17 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Тус сайт нь 90 гаруй бизнес эрхлэгчдийн 1000 орчим бараа, бүтээгдэхүүнийг борлуулж байгаа аж. Түүнчлэн “Black Friday” арга хэмжээг зохион байгуулж байгаа "Hunnu Mall" худалдааны төвийн түрээслэгчид 80 хүртэлх хувийн хямдрал зарлаад байна. Харин "Naran Mall" 30-70 хувийн хямдрал зарлажээ.
П.Эрдэнэням