Шинжлэх ухааны ажилтны баярын өдрүүд ирэх долоо хоногт болно. Энэ баярт зориулсан “Шинжлэх ухаан, технологи, инноваци - 2017” экспо үзэсгэлэнг 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулна.
Дэлхий нийтээр ХХI зууны чиг хандлагыг шинжлэх ухаанд суурилан хөгжинө гэж тодорхойлсон. Энэ чиг хандлагад уялдуулан өөрийн эрдэмтдийн бүтээсэн ном, товхимол, урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, вакцин, оношлуур, биологийн идэвхит бүтээгдэхүүн, шинэ эм бэлдмэл, малын эм бэлдмэл, вакцин, оношлуур, тэжээлийн ургамал, шинэ сорт зэргийг үзэсгэлэнд дэлгэнэ.
Эрчимжсэн мал аж ахуй /малын үүлдэр, угсаа/, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХАА-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх, эрчим хүч, уул уурхайн нөхөн сэргээлтийн технологиуд, загвар, байгаль орчинд халгүй технологи, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ материал, үнэт метал, газрын ховор элемент, мэдээллийн технологийн чиглэлийн 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн сурталчлах юм байна.
Үзэсгэлэнг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулж буй юм.