“Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-ийн залуус уран сайхны кино хийхээр ханцуй шамлан ажилдаа орсон. Киноны нэр нь “Сайн уу, амьдрал минь”. Ерөнхий найруулагчаар “Аз жаргал The Bad Boy” киноны найруулагч З.Батболд ажиллаж байна. Шуугиан тарьж шалгаруулан байж авсан охин нь МУҮИС-ийн сэтгүүл зүйн нэгдүгээр курсийн оюутан О.Цэнгэл гэдэг хөөрхөн охин байна.
Хоёр зуу гаруй охидоос шалгарч үлдсэн болохоор арга ч үгүй биз. Дээд сургуулийн хоёр, гурав, дөрөвдүгээр курсийн оюутан залуусын хайр дурлал, амьдралын талаар өгүүлэх тус кино гурван салангид үйл явдал нэгэн үзүүрт холбогдох байдлаар зохиол нь бичигдсэнээрээ онцлог гэнэ. Нэг үйл явдлаас нь сонирхуулахад багшдаа дурласан залуугийн “Багшаа би таньд хайртай” гэсэн хэсэг ч байдаг гэнэ.
“Сайн уу, амьдрал минь кино” дөрөвдүгээр сарын сүүлээр “Тэнгис” кино театрт нээлтээ хийх ажээ. Бид киноны зураг авалтын үеэр очиж фото сурвалжлага хийсэн юм. Та бүхэн хүлээн авч үзнэ үү.
М.Жаргал