“Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-ны мэдээлснээр улсын хэмжээнд хог, хаягдал дахин боловсруулах чиглэлээр 27 үйлдвэр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс нийслэлд 12 компани үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.
Мөн энэ онд Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн хог, хаягдлыг боловсруулах үйлдвэр болон "Экo парк"-ийг шинээр барихаар болоод байгаа юм.
Сонгинохайрхан дүүргийн дахин боловсруулах үйлдвэрт Японы “Сого сервис” компани хөрөнгө оруулах талаар яригдаж байна. Үйлдвэрийн зураг төсөл 100-аас дээш тэрбум төгрөгийн төсөвтэй гарчээ.
Харин "Эко парк"-ийн хувьд нийслэлийн 1.4 сая тонн хог хаягдлын 25 хувийг дахин боловсруулж байна. Үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор 100 хувь хог боловсруулах боломжтой болно. Бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 250 тэрбум төгрөгийн санхүүжилтийг БНСУ-ын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэжээ. Нийт 28 аж ахуйн нэгж “Эко парк”-д нэгдэж, ТЭЗҮ-ийг 120 сая төгрөгөөр гаргаад байна.Нийслэлд суурьших хүн амын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед хог хаягдлын хэмжээ мөн өсөж байгаа юм. Хог хаягдлын хэмжээ өнгөрсөн онд 800 тонн байсан бол энэ онд 1.4 сая тонн болж нэмэгджээ.
Энэ оны байдлаар хог хаягдал дахин боловсруулах таван үйлдвэр шинээр байгуулагдаад байна. Эдгээр компаниудын нэг болох “Сан оргиу” компани 350 тонн гялгар уут дахин боловсруулж, 350 ширхэг сандал үйлдвэрлэжээ.
Харин “Ахуй мандал” компани машины ашигласан моторын тосыг нэг литрийг нь 200-300 төгрөгөөр худалдан авч 600 тонн тос нөөцөлсөн байна. Үүнээс 100 тонныг дахин боловсруулж, 80 мянган литр түлш үйлдвэрлэжээ. Түүнчлэн хаягдал хөнгөн цагаан боловсруулдаг “Амарсанаа стэп” компани Япон улсад бүтээгдэхүүнээ экспортолдог байна. Үүнээс гадна хуванцар савыг жижиглэн хэрчиж БНХАУ-д экспортолдог зургаан компани үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Ж.Жаргалмаа
Холбоо барих: jargalmaa.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com