Аливаа үйлдвэрийн зардлын 30 гаруй хувийг тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ эзэлдэг байна. Үйлдвэрлэлийн үр ашиг тоног төхөөрөмжийн ажиллах хугацаанаас шууд хамаардаг тул тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулан, үзлэг үйлчилгээ, засварын үр өгөөжийг дээшлүүлснээр бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлдэг. Гэвч тоног төхөөрөмжийн ажиллагааны талаар урьдчилсан мэдээлэл авах боломжгүй байдаг тул гэмтлийг цаг тухай бүрт илрүүлж чадахгүй нь олон.
Ашиглалтын явцад гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөллөөр цахилгаан механик тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа алдагдаж, гэмтэл, эвдрэл гарснаар төлөвлөгөөт бус сул зогсолт гарч, засварын зардлыг ихэсгэдэг ажээ. Мөн тоног төхөөрөмжийн үзлэг үйлчилгээний хоорондох хугацаа нь гэмтэж, эвдрэх хугацаанаас бага байх шаардлагатай байдаг.
Жишээлбэл Английн нэг нүүрсний үйлдвэр тоног төхөөрөмжийн ашиглалтаа нэг хувиар өсгөснөөр жилд 80 сая фундын ашиг олжээ.
Гэвч олон үзлэг, үйлчилгээ машин, тоног төхөөрөмжийн ажиллах цагийг багасгаж, шаардлагатай бус сэлбэг хэрэгслийг нөөцлөх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бууруулахаас гадна буруу задлах, угсрах гэх мэт хүний алдааг ихэсгэдэг тул төлөвлөгөөт үзлэг, үйлчилгээ төдийлөн ашигтай биш.
Сүүлийн үед үл задлах аргаар тоног төхөөрөмжийн техникийн байдал, түүний цахилгаан тусгаарлалыг оношлон, эвдрэл гэмтлийн шалтгааныг тодорхойлон, урьдчилан арга хэмжээ авч, төлөвлөгөөт бус сул зогсолтоо багасгажээ. Техникийн найдвартай ажиллагааг ихэсгэснээр үйлдвэрлэлийн ихээхэн үр ашиг гарч байна.
Жишээлбэл Английн нэг нүүрсний үйлдвэр тоног төхөөрөмжийн ашиглалтаа нэг хувиар өсгөснөөр жилд 80 сая фундын ашиг олжээ. Иймд зарим их дээд сургуульд энэ чиглэл нь судалгааны санхүүжилт олох гол эх үүсвэр болдог аж.
Олон оронд үл задлах аргаар тоног төхөөрөмжийг оношлох, засварлах нь үйлдвэрийн газруудын зах зээл, зарим их сургуульд санхүүжилт олдог судалгааны гол салбар болтлоо хөгжсөн ч манай оронд эхлэл төдий байна. Түүнчлэн манай оронд механик эргэлдэх болон цахилгаан тоног төхөөрөмжийн оношилгоо судалгааны зах зээл бий болгох, инженерийн хэрэглээ, өрсөлдөөнийг эрчимжүүлэх, энэ чиглэлээр судалгаа гүйцэтгэх хүний нөөцтэй болох, их хүчин чадлын, овортой тоног төхөөрөмжийг үл задлах аргаар оношилсноор аюулгүй ажиллагаа дээшлэх гэх мэт ач холбогдолтой аж.
Иймд дээд боловсролын сургалтын байгууллагын хөгжлийг дэмжих тэтгэлгээр “Үл задлах аргаар эргэлдэх тоног төхөөрөмжийн техникийн байдлыг оношлох нь” судалгааг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлжээ.
Төслийн удирдагч, ШУТИС-ын багш, Доктор П.Ариунболор төслийнхөө үр дүнг тайлбарлахдаа: “Механик эргэлдэх болон цахилгаан тоног төхөөрөмжийн оношилгоо” ба “Цахилгаан эрчим хүчний чанар” гэсэн үндсэн судалгааг гүйцэтгэлээ. Судалгааны үр дүнд нэг эмхэтгэл хэвлэж, хоёр магистр төгсөж, нэг докторант элсэж, нийт 13 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэн, аман илтгэл 11, ханан илтгэл гурван удаа тус тус хэлэлцүүлсэн. Гурван удаа үзэсгэлэнд оролцож, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, динамик загвар гурвыг боловсруулж, нэг зохиогчийн эрх авлаа. Ашигтай загвар нэг, шинэ бүтээлийн эрх нэгийг авахаар материалаа хүлээлгэн өгч, туршилтын нэг стенд боловсруулсан.
Сургалт судалгаанд ашиглах 43 бүтээл гаргалаа. Үүний үр дүнд “Үл задлах аргын оношилгоо” нь ‘”Үл эвдэх аргын оношилгоо”-ноос өөр судалгааны салбар болохыг хүлээн зөвшөөрүүллээ.
Мөн “Цахилгаан эрчим хүчний чанар” судалгааны ажил ШУТИС-ийн ГУУС дээр хийгдэх боломжийг нээлээ. Судалгааны ажил гүйцэтгэх багаж, туршилтын стенд бий болсон тул үйлдвэр, аж ахуйн нэгжийн захиалгаар судалгаа хийх, сургалт явуулах, зөвлөгөө өгөх боломжийг бүрдүүлсэн”. гэж ярьлаа.
Энэ төсөл хэрэгжсэнээр цаашид ШУТИС судалгааны ажлаар тодорхой санхүүжилт олох, үйлдвэрийн газруудтай нягт хамтран ажиллах боломжтой болжээ.