БНХАУ-ын гадаад худалдааны тэнцэл аравдугаар сард 38.17 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Өнгөрсөн аравдугаар сард экспорт 6.1 хувиар, импорт 15.9 хувиар өсжээ. Экспортын өсөлтөд нүүрс болон төмрийн хүдэр тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.
Улс орнуудаар нь задалж харвал АНУ-тай хийсэн худалдааны ашиг өнгөрсөн сард үл ялиг буурч 26.6 тэрбум ам.доллар болжээ. Хэдий тийм боловч он гарснаас хойш БНХАУ-ын талын хүртсэн нийт ашиг 223 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүлэх эдийн засагтай хоёр улсын худалдааг шударга, харилцан ашигтай байлгах зорилт тавьж буй. Тиймээс энэ удаагийн айлчлалаар худалдааны асуудлаар тодорхой шийдэлд хүрнэ гэсэн хүлээлт олон улсад бий болоод байна.
Б.Дөлгөөнзул