Монгол оронд өрнийн маягтай соёл нэвтрүүлэх хүсэл эрмэлзэл эхэлсэн үеийг XIX-XX зууны зааг гэж үзэж болно. 1911 онд ялсан Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол үзэл санаа нь өрнөдийн маягтай орчин үеийн улс болж хөгжин, тусгаар тогтнолоо бататгах явдал байв.
Учир иймээс монгол орныг Хятад-Дорнынхоос өөр соёл иргэншилд хөтлөн оруулах нь тусгаар тогтнолын нэгэн баталгаа гэж үзэж байсан бололтой. Манж- хятадын нөлөөний бүсээс гарахын тулд тусгаар тогтнолоо зарлах нь зөвхөн их үйлсийн эхлэл төдий зүйл. Харин монгол орон нь соёл, ахуй, ертөнцийг үзэх үзлийн хувьд “Дорнын бус” улс орон болсноор Манж, улмаар Хятадад татагдах ямар ч үндэсгүй, тусгаар соёл бүхий тусгаар улс болох тухай санаа байж болох юм.
“Цэнддоо” нийтлэл нэвтрүүлгийн ээлжит дугаараар “Улаан хувьсгалч ба усанд ордог хувьсгалч” нийтлэлийг хүргэж байна.