gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Гүррагчаа: 20 сая ам.доллар байвал ниснэ шүү

Улс төр
2008-03-22
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-03-22
Монгол хүн анх сансарт ниссэний 27 жилийн ой энэ өдөр тохиож байна. Тэнгэрийг саравчилж, оддыг тоолон эх орон, ард түмэн нь хүүгээ хүлээсэн найм хоногийн хамтарсан нислэг өнөө хэр нь монгол хүн бүрийн сэтгэлд тодхон.

1981 оны гуравдугаар сарын 22-ны түүхт өдрийг сансарын нисгэгч Ж.Гүррагчаатай хамт эргэн дурсахыг "Өнөөдөр" сонин хүслээ. Хэдийгээр 27 он улиран одсон ч жил бүрийн энэ өдөр жирийн бус санагддаг хэвээр.

-Он жилүүд улиран оджээ. Гэхдээ дурсамж болгон сайхан. Сансарт нисэхдээ та хэдэн настай байв?
-33 настай байлаа. Жил бурийн гуравдугаар сарын 22 сансрын нислэгт оролцсон хүмүүсийн хувьд, гэр бүлийнхний маань хувьд, нэг багийнхны маань хувьд хамгийн тэмдэглэлтэй өдөр. Энэ өдрийг бид орос анд нараа урьж, хамтын сайхан баяр болгон тэмдэглэсээр ирсэн. 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр төрсөн хүүхдүүдийг бүртгэж, тэдэнтэй хамт эл ойг тэмдэглэдэг байлаа. Хотын захиргаанаас зохион байгуулдаг хэрэг л дээ. Өнөө жилийн хувьд тэгш ойн баяр биш болохоор даруухан тэмдэглэнэ.

-Тэр өдөр нийт хэдэн хүүхэд мэндэлсэн байх юм?
-36 хүүхэд төрсөн гэсэн бүртгэл байдаг. Тогтмол хамт тэмдэглэдэг 10 гаруй хүүхэд бий, Өнөөдөр тэд маань 27 нас хүрч байна. Энэ жил миний төрсөн нутаг Булган аймгийн 70 жилийн ой тохиолоо. Манай аймгийн удирдлагууд монгол хүн сансарт ниссэн тухай гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, дараа нь бөх барилдуулахаар зохион байгуулж байгаа. Ер нь энэ өдрийг миний хамт олон, найз нөхөд, ЗХЖШ-ын халуун ам бүл байнга тэмдэглэдэг. Өчигдөр л гэхэд УИХ-ын дарга Д.Лүндээжанцан намайг хүлээн авч тусгайлан баяр хүргэсэн.

-Мэдээж, сансарт ниссэн едрийн бүх үйл явдал сэтгэлд үлдсэн байх. Гэхдээ, яг ямар үед хамгийн ихээр догдолсон бэ?
-Сэтгэлд хамгийн тод үлдсэн өдөр бол сансрын нислэгээс хоёр хоногийн өмнө болсон үйл явдал. 48 цагийн өмнө Улсын комисс хуралдаж,  хэн нисэх вэ гэдгийг тогтоодог. Хуралд манай төр засгийн төлөөлөгчид, Батмөнх дарга, академич Ширэндэв гуай тэргүүтэй олон хүн Монголоос ирж, эхний эгнээнд эрийтэл суучихсан байхыг хараад их догдолж байлаа. Тэгээд л Жанибеков, Гүррагчаа нар нэгдүгээр экипаж гэж зарлаж билээ.

-Сансарт ниссэнээс хойш таны амьдрал шууд өөрчлөгдсөн үү?
-Ер нь бол миний амьдралыг сансрын нислэгээс өмнөх, хойших үе гэж зааглаж болно.

-Монгол хүн дахиад сансарт нисэх болов уу?
-Нисэлгүй яахав. Ниснэ шүү дээ.

-Яаж?
-Ямар хэлбэрээр, ямар агуулгаар нисэх вэ гэдгийг одоо хэлэхэд төвөгтэй. Алсдаа сансарт ниснэ гэдэг их хялбар болно. Сансрын техник өндөр төвшинд хөгжиж байна. Сансарт ниснэ гэдэг мөнгөний асуудал боллоо. 20 сая ам.доллар байхад монгол хүн дахиад сансарт ниснэ.

-20 сая ам.доллар нь бэлэн байвал та нисэх үү?
-Ниснэ. Ниснэ шүү.

Р.Эмүжин

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан