-АТГ-т ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн дүр зураглал-
Авлигатай тэмцэх газар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авдаг. 2017 оны III улиралд хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх дүн шинжилгээнг танилцуулъя.
- 2017 оны III улиралд АТГ нийт 181 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авчээ.
- Өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнхийг буюу 146-г нь иргэд биеэр ирж өгчээ.
- Улаанбаатар хотоос 126 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлсэн нь хамгийн олон байна.
- Төв аймгаас 9, Баянхонгор аймгаас 5, Ховд аймгаас 4, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Архангай, Говь-Алтай аймгаас тус бүр 3, Сүхбаатар, Дундговь, Орхон, Завхан, Баян-Өлгий аймгаас тус бүр 2, Өвөрхангай, Булган, Хөвсгөл аймгаас тус бүр 1 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлсэн байв.
- Увс, Дархан-Уул аймгаас өргөдөл, гомдол, мэдээлэл ирээгүй байна.
- 124 өргөдөл, гомдол, мэдээллийн агуулга нь гэмт хэргийн шинжтэй, 54 нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой байжээ. Төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой 3 мэдээлэл байв.
- Цагдаа, боловсрол, нутгийн удирдлага, барилгын салбар болон байгууллагатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл 2017 оны III улиралд давамгайлжээ. Нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 48 нь цагдаа, 20 хувь нь боловсролын салбарт хамаарч байна.
- Өргөдөл, гомдол, мэдээлэлд холбогдсон албан тушаалтнуудын 29 нь төрийн тусгай албаны, 24 нь төрийн захиргааны, 14 нь төрийн үйлчилгээний, 14 төрийн улс төрийн албан тушаалтан, 4 нь төрийн оролцоотой хуулийн этгээдийн албан хаагч, 3 нь төрийн бус байгууллагын ажилтан зэрэг байна.
- Албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн гэх гомдол 54 буюу хамгийн олон байв.
- 181 өргөдөл, гомдол, мэдээллийн 118-ыг нь шийдвэрлэсэн байна.
- Гэмт хэргийн шинжтэй 22 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэсэн бол 1 өргөдөл, гомдол, мэдээллийн зөрчлийг тогтоож шийдвэрлэжээ. Шийдвэрлэсэн өргөдөл, гомдол, мэдээллийн 9-д нь зөрчил илрээгүй тул хаасан байна.
Дүн шинжилгээг ЭНД ДАРЖ үзнэ үү.