Баруун гурван аймагт ажиллахаар хотоос 9 сарын дундуур гарсан "Бидний цөөхөн монголчууд" төслийн багийнхан явсаар байна. Өнөөдөр буян хишгээ нутгийн зон олондоо харамгүй хайрладаг Баян-өлгий аймгийн Буянт сумын талаар уншигч тантай хуваалцъя. Намрын дунд сарын билэгт сайн өдөр бидний баг тус суманд очлоо. Очих замд өндөр өндөр уулс их таарна. Өнгө нь их өвөрмөц санагдсан. Хоёр нарийн хадны дундуур машин явах зам гаргасан байлаа. Очоод нутгийн хүмүүсээс хүрэн мэт өнгөтэй уулсыг, явж ирсэн замаа асууна даа гэж бодлоо.
Биднийг ИТХ-ын дарга Б.Цэрэндорж тосон авч та нар сайн өдөр манай сумыг зорин ирж байна. Яг одоо Урианхай сурын харваа, хурим найр болж байна даа гэв. Бид ч өнөө цагийн түүхийг ирээдүй хойчдоо архив болгон үлдээх зорилго өвөртлөн яваа улсууд шууд л Урианхай сурын харваа болж буй сурын талбайд очлоо. Оны хамгийн сүүлийн отгон харваа болж байлаа. Урианхай сурын эрхийн мэргэн н.Жамбал, Улсын Мэргэн О.Эрдэнэбилэг тэргүүтэй олон харваач нэгэн дор цуглан салхи ихтэй ч сум нь мэргэн байлаа. Эрхийн мэргэн харваачид ч биднийг ирсэнд олзуурхан “Дөрвөн зүгтэй сантай жаргал ихтэй Алтай” хэмээх сайхан дуу аялан бэлэгшээж харваагаа үргэлжлүүллээ.
Буянт сум 3000 гаруй хүн амтай. 50% нь Казах 50 % нь Урианхай. Ингээд бид хуримаа хийж буй хосуудын зан үйлийг харахаар Сагсай голынхоо хажууд шинэхэн гэр барьж, хамаатан садан нь нэгэн дор цуглан бэр гуйхаар гэрийн эзэн нь явсан байлаа. Хурим хийж буй хос бол Урианхай ястан. Рагчаа гуайн хүү Баяндалай гэж залуу Тува бүсгүй н.Золцэцэгтэй хуримлаж байна. Бэрээ гуйгаад ирлээ. Шинэхэн дээлээ өмсөж байгаад л гэргий нь шинэхэн гэрт цугласан олонд цай чанаж өгнө. Дараа нь хосууд аавынхаа гэрт очиж галдаа мөргөн хонины өвчүү өргөөд залбирна. Энэ нь танай бэр боллоо гэсэн утга илэрхийлдэг аж.

Ургах нартай зэрэгцэж ирсэн бид хурим найр, урианхай харвааг бичсээр нар жаргаж орой боллоо. Хоноглох газар юу билээ гээд байж байтал ИТХ-ын дарга Б.Цэрэндорж ах манайд хоно гэсээр бид 10-ийг гэрлүүгээ авч явав. Манай сумын нэг гэм буудал гэдэг юм байхгүй. Хол ойроос ирсэн зочид манайд л тухалдаг юм гэсээр явцгаалаа. Намуухан ярьж даруухан инээмсэглэх гэргий нь болох Ө.Минжин эгч хоол цай болсоор угтан авлаа.
Тухтай сайхан амарсан бид нар маргааш өглөө нь хуваагдаад ажилдаа гарлаа. Хамгийн түрүүнд түүх ярих нэгэн хөгшнийд очив. С.Тэнээ гэж сайхан хүн байна. 1942 онд байгуулагдсан манай сум. Будагны орд газар ихтэй учир уулс нь тийм өвөрмөц өнгөтэй юм охин минь. Манайд Буянт уул, Цаст хайрхан, Цэнгэл хайрхан бий. Нутгийн бид уул усаа их шүтнэ. Аргаль их бий. Сагсайн гол манай сумаар урсана. Хүн ард нь ер нь жигд хөдөлмөрч хүмүүс дээ гээд энгийн ярих нь сонсоод баймаар сайхан. Нээрээ л яваад хүн ардтай нь уулзахаар С.Тэнээ гуайн хэлдгээр тийм л хүмүүс надтай таараад байлаа.
Очсон газар болгоныхоо албан байгуулагуудтай нь түлхүү танилцаж үйл ажиллагааг нь анзаарч явдаг хэмнэлээсээ өөрийг харахын тулд дандаа нутгийн хүмүүстэй уулзаж ярилцаж явлаа. Миний онцолсон хүн бол Сийлбэрчин, Соёлын төвийн галч Д.Бадел юм. Энэ хүн бол Урианхай ястаны тоглоом болох “Үүшүүр”-ийг түлхүү хийдэг. Сумандаа ганц гарын уртай хүн нь юм. Тэрээр өөрийнхөө гэрийг ажлын талбараа болгочихсон хүүхдүүд, гэргий нь бүгд тусална. Нэг ёсондоо гэр бүлээрээ өрхийн аж ахуй эрхэлдэг гэж хэлж болохоор. Д.Бадел ах үндэсний радиогоо сонсож байгаад л сийлбэрээ хийнэ. Дан ганц үүшүүр тоглоомоор зогсохгүй соёлын төвд түүний нээсэн танхим байх юм. Казах ард түмэн болоод Урианхай ястны талаар олон арван бүтээл байх юм. Энэ хийж бүтээж байгаа бүтээлийг нь хараад хүүхдүүд сурахыг хүсдэг учир дугуйлан ажлуулдаг. Тэрээр ярихдаа ах нь галч хийгээд 300 мянган төгрөг авдаг ч дуртай сийлбэрээ хийгээд болж л байна гэж ярина.

Мундаг хүн байна даа. Дуртай зүйлээрээ амьдарна гэдэг энэ л байх гэж бодоод цаашаа явж багийн даргатай уулзтал манай сумын өндөр настан, залуудаа Буянт сумын эмнэлгийн нярав хийж явсан. Мөн төв цэнгэлдэхийг барихад гар бие оролцож, манай сумын бүхий л байгууллагын хашаа хороог хийж явсан Б.Хажаев гэж хөгшинтэй уулзуулмаар байна гэв. Яваад очтол инээмсэглэсэн сайхан хөгшин байна. Хийж явсан ажлаа дурсан яриад л ханан дээр байгаа зургийг хараад нүдэнд нь нулимс цийлгэнэх юм. Багш хүү минь өөд болсон гээд хоолой нь зангирна. Хүүхдүүдээ хүний зэрэгт хүргэж сайхан хүмүүжүүлсээн гээд л сэтгэл нь арай гайгүй болж Буянт сумандаа бага залуугаасаа эхлэн хөдөлмөрлөн зүтгэж явсаар насыг элээж байна даа ах нь гэж ярина.
Тэрээр залуусдаа захихад хүн хөдөлмөрч байх ёстой, аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандвал эргэн тойрондоо эерэг энерги өгдөг юм шдээ гэж инээмсэглэн хэлсэн. Ийм л нэг энгийн ард түмэн Буянт сумандаа даруухан амьдарна.
Гэрэл зургийг: М.Зоригт, Л.Батаа, Д.Нямдорж, П.Хангайхүү, Ё.Чанцалдулам, Н.Батмөнх