gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мэргэжлийн болон техникийн боловсрол нь зөвхөн ур чадвар эзэмшүүлэх биш, ногоон ирээдүйг бүтээх нэг гарц

Б.Нямдарь
Боловсрол
2025-05-22
24
Twitter logo

Хүн төрөлхтөн энэ дэлхийд урт удаан, зохистой амьдрахын тулд зөвхөн шинжлэх ухаан, технологид найдах бус харин ёс суртахуун, ухамсар, ногоон боловсрол, ухаалаг шийдвэр гаргах чадвар ч мөн чухал билээ.

Тэд ажиллах хүчний шинэ үеийг бэлтгэж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон ажлын байрыг дэмжих мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлж чадна.

Мэргэжлийн болон техникийн боловсрол бол зөвхөн ур чадвар эзэмшүүлэх талбар биш, харин ирээдүйг бүтээх нэгэн гарц юм. Өнөөдөр бид дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн бодит үр дагаврыг бараг өдөр бүр мэдэрдэг. Ийм үед уур амьсгалын сорилтуудад нийцсэн, байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих ногоон ур чадвар зайлшгүй шаардлагатай болоод буй.

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагууд (TVEТ-Technical and Vocational Education and Training) нь энэхүү ногоон шилжилтийн гол хөтлөгч байх учиртай. Учир нь тэд ажиллах хүчний шинэ үеийг бэлтгэж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон ажлын байрыг дэмжих мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлж чадна.

"Мэргэжлийн болон техникийн боловсролын ногоон ур чадвар ба уур амьсгалын өөрчлөлт" сэдэвт олон улсын чуулган өчигдөр /2025.05.21/ боллоо.

Энэхүү чуулган нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын хөгжлийг гүнзгийрүүлж, техник технологийн шинэчлэл, дижитал ба ногоон ур чадвар, уур амьсгалын өөрчлөлт тогтвортой хөгжлийн асуудлыг олон улсын туршлага, нотолгоонд суурилсан судалгааны үр дүнтэй холбох хэлэлцэх, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, багш, салбарын мэргэжилтнүүдийн нээлттэй, олон талт хамтын талбар болж буйгаараа онцлогтой.

Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн нөхцөл байдалд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын үүрэг оролцоо, ногоон ба дижитал шилжилтийн чиг хандлага, техник технологийн дэвшил, олон улсын сайн туршлага, бодлого, инновацийн шийдлийг солилцох, хамтын судалгаа, хөгжлийн уялдааг бэхжүүлэх зорилготой аж.

НОГООН УР ЧАДВАР ГЭЖ ЮУ ВЭ?
Байгаль орчныг хамгаалж, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор хүний эзэмших шаардлагатай мэдлэг, чадвар, хандлага, үнэт зүйлсийг хэлдэг. Эдгээр ур чадвар нь хүнийг байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай, тогтвортой байдлыг эрхэмлэсэн ажиллах, амьдрах дадалтай болгодог.
Ногоон ур чадварын ач холбогдол:
- Хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн хэрэгцээг хангана
- Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон эдийн засаг бий болгоход тусална
- Байгаль орчныг хамгаалах, ногоон шилжилтийг дэмжинэ

Чуулганыг Боловсролын яам, Боловсролын Ерөнхий газар, ЮНЕСКО Үндэсний Комисс, Мэргэжлийн боловсрол түншлэл/ЮНЕВОК төв, “Мэргэжлийн болон техникийн боловсрол судлал” сэтгүүлийн редакц, Техник технологийн политехник коллеж, мөн Монгол дахь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн тус салбарт хэрэгжүүлж буй төслүүд болох ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ), Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам (DFAT)-ны хамтарсан санхүүжилттэй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт – II” (cTVET-II), ХБНГУ, Европын Холбооны хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM+)” төсөл нар дэмжин зохион байгууллаа.

"ЭНЭ БОЛ ИРЭЭДҮЙ ҮЕИЙН ХЭРЭГЦЭЭГ ХАРГАЛЗСАН, ИЛҮҮ ТЭГШ НИЙГМИЙГ БҮТЭЭХ ҮЙЛ ХЭРЭГ ЮМ"

ЕХ-ны Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрх элчин сайд, ЕХ-ны Төлөөлөгчийн газрын Тэргүүн Ина Марчюлёните:
- Уур амьсгалын өөрчлөлт бол холын аюул биш, бидний өдөр тутмын амьдралд  бодит нөлөө үзүүлж байна. Европын Холбоо (ЕХ) нь гишүүн болон түнш улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлтөнд тэсвэртэй, зохицсон эдийн засагт шилжихэд нь тууштай дэмжиж байна. Энэ шилжилт нь шинэ ур чадвар, шинэ мэргэжил шаарддаг тул мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт үүнд голлох үүрэгтэй.  

ЕХ-ны техникийн хамтын ажиллагааны чухал хэсэг нь ногоон хөгжил, ногоон мэргэжлүүдийг дэмжих явдал юм. 2024–2028 онд хэрэгжих Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах ( STREAM+ ) төслийн хүрээнд ЕХ нь Монгол Улстай хамтран ой болон хөдөө аж ахуйн салбарт ногоон болон дижитал шилжилтийг дэмжин ажиллаж байна.  Үндэсний оролцогч талуудтай хамтран төслөөс хоёр коллеж дээр дэмжих 2 ногоон мэргэжлийг сонгосон, энэ нь ойн техникч болон мал аж ахуйн техникч.

Эдгээр техникийн мэргэжлийн боловсрол сургалтын хөтөлбөрийг Хөвсгөл болон Зүүнхараа дахь политехник коллежууд дээр хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь Монгол Улсын мэргэжлийн болон техникийн боловсролын салбарыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж, “Нэг тэрбум мод” үндэсний хөтөлбөр зэрэг үндэсний бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно. 

"ГЕРМАНД МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТ НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ТУЛГУУР НЬ БОЛДОГ"

ХБНГУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Хана Бэкер:

"Мэргэжлийн болон техникийн боловсролын ногоон ур чадвар ба уур амьсгалын өөрчлөлт" бол цаг үеэ олсон, маш чухал сэдэв юм. Уур амьсгалын хямрал бол зөвхөн байгаль орчны асуудал биш, боловсролын салбарын бас нэг том сорилт юм. Бид дараагийн үеийг ногоон шилжилтийг удирдан манлайлах, тогтвортой шийдлийг бий болгох мэдлэг, ур чадвар, сэтгэлгээгээр бүрэн хангах ёстой.

Танхимын сургалтыг ажлын байрны дадлагажуулалттай хослуулсан систем нь оюутнуудыг практик ур чадвараар хангах, инновацийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлд амжилттай шилжих нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг.

Мэргэжлийн боловсрол, сургалт нь энэ шилжилтийг хэрэгжүүлэхэд онцгой, стратегийн үүрэгтэй. Учир нь энэхүү тогтолцоо нь ногоон болон дижитал технологийг сургалтад нэвтрүүлэх, уур амьсгалд тэсвэртэй хандлагыг төлөвшүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар хувь нэмрээ оруулдаг.

Германд мэргэжлийн боловсрол, сургалт нь эдийн засгийн хөгжлийн маань тулгуур багана байсаар ирсэн. Манай “хосмог сургалтын загвар” буюу танхимын сургалтыг ажлын байрны дадлагажуулалттай хослуулсан систем нь оюутнуудыг практик ур чадвараар хангах, инновацийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлд амжилттай шилжих нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн.

Герман Улс Монголын МБС-ын шинэчлэлд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг.  Уг төсөл нь хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй МБС-ын тогтолцоог хөгжүүлэхийн зэрэгцээ, сэргээгдэх эрчим хүчний хосмог сургалтыг хэрэгжүүлэн нэвтрүүлж, тогтвортой ирээдүйд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэхийг зорьж байна.

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар Яап ван Хиердэн:
Монгол Улс ногоон ур чадвар, технологи, эдийн засгийн тусламжтайгаар цаашид хөгжлөө хурдасгаж, технологи дээр тулгуурлан шинэ бизнесийн загварыг хөгжүүлж, орон нутгийн иргэдийг татан оролцуулж, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, байгалийн үзэсгэлэнт цогцолбор газруудаа ашиглан хөгжлөө хурдасгах боломжтой гэж бодож байна.

"МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД 40 МЯНГАН ЗАЛУУС СУРЧ БАЙНА"

Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:
Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад өдгөө 40 гаруй мянган хүүхэд, залуус суралцаж байна. Тэд тун удахгүй хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангаж, ажиллах боловсон хүчний голлох масс бэлтгэгдэж гарна гэсэн үг. Тиймээс тэд ногоон ур чадвартай, уур амьсгалын талаар мэдлэг мэдээлэлтэй, ялангуяа орчин үеийн техник технологийн мэдлэг мэдээлэлтэй байх нь ирээдүйн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн суурийг бүрдүүлэхэд нөлөөтэй. Тиймээс мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт ногоон ур чадвар, уур амьсгалын талаарх агуулга, арга зүйн талаарх ойлголтыг боловсон хүчнүүд буюу багш нарт сайн ойлгуулах нь чухал ач холбогдолтой. 

Монгол Улс 2023 онд Боловсролын багц хуулиудаа бүрэн шинэчилж, тогтолцоогоо гүйцэтгэлд суурилсан санхүүжилтэд шилжүүлсэн, удирдах зөвлөлөөр хөтөлбөр, боловсон хүчнээ шийддэг болсон гээд хагас бие даасан байдал руу шилжихэд ногоон ур чадварын ойлголтыг оруулж ирж буй нь мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт илүү үр дүнтэй юм. Тиймээс БНСУ, БНХАУ, Австрали Улс, ХБНГУ-тай хамтарч, тэд энэ төрлийн боловсролын чиг хандлагаа танилцуулсан илтгэлээ танилцуулж буй нь ач холбогдлыг нэмэгдүүлж байна. 

"ӨЧИГДӨР МАНАЙ БАГШ НАР ЦАХИЛГААН МАШИНЫ ЗАСВАР, АРЧИЛГААНЫ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА"

Техник технологийн Политехник коллежийн захирал Ц.Баярмаа:
Сүүлийн жилүүдэд техник технологийн шинэчлэл, аж үйлдвэрлэлийн 4.0 хувьсгалын үр дүнд  боловсролд ч мөн өөрчлөлт шинэчлэлт орох шаардлагатай учраас бид хамтраад энэхүү форумыг зохион байгуулж байна. Уур амьсгалын өөрчлөлт, ногоон ур чадвар, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун ухаан гээд өөрчлөлтөд шинэлэг технологиудыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бий болоод буй. Өчигдөр гэхэд бид БНСУ, БНХАУ-ын мэргэжилтнүүдтэй хамтарсан сургалтыг зохион байгууллаа. Ингэхдээ цахилгаанаар ажилладаг автомашины засвар, арчилгаа шинэ технологитой багш нар маань танилцлаа. Ер нь Монголоор Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт (МТБС)-ын багшийн ур чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага ирсэн. Дэлхий дахинаа ч мөн Монголоор Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт нь олон салбар дундыг хариуцаж ажилладаг онцлогтой учраас бүхий л салбарын өмнө түүчээлж манлайлах  ёстой гэсэн хандлага түгээмэл болсон.

"МЭРГЭЖИЛ, ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БИД ХАМТРАН АЖИЛЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ"

БНСУ-ын KRIVET судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач, Шинжлэх ухаан ба технологийн бодлогын доктор Хуанг Гю-Хи:

БНСУ-д мэргэжил болон техникийн боловсролын сургалтын тал дээр бид тодорхой давуу талуудтай. Манай улс гадаад хамтын ажиллагаанд ихээхэн оролцдог. Миний ажиллаж буй KRIVET /Korea Research Institute for Vocational Education & Training - Солонгосын мэргэжлийн боловсрол, сургалтын судалгааны хүрээлэн/ байгууллага нь мөн олон улсын хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлж байгаа бөгөөд Монгол Улсыг ч энэ хамтын ажиллагааны нэг чиглэл гэж үзэж байна. Хэрэв хамтран ажиллах боломж гарвал бид мэдээж хамтрах хүсэлтэй. Монголын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас тусламж хүсвэл бид зохих хэлбэрээр оролцох бүрэн боломжтой. Гэхдээ ийм төрлийн санхүүжилтгүй тохиолдолд ч, мэргэжил болон техникийн коллеж эсвэл судалгааны байгууллагууд хамтран ажиллах сонирхолтой байвал бид уриалгахан дэмжинэ.

- Мэргэжлийн болон техникийн боловсролтой ажиллах хүчин хөдөлмөрийн зах зээлийн хэдэн хувийг эзэлдэг вэ?
- Ерөнхийдөө БНСУ-д их, дээд сургуульд элсэх түвшин 80 хувьд хүрсэн буюу маш өндөр. Энэ нь ахлах ангийн түвшинд мэргэжлийн боловсролын сургалтын хувь буурч байна гэсэн үг.

Сүүлийн үед политехникийн коллежууд 4 жилийн сургалттай бакалаврын түвшинд дэвшиж байна.

Гэсэн ч мэдээж мэргэжлийн боловсрол олгодог. Ялангуяа Хөдөлмөрийн яам сургалтын байгууллагууд, мөн политехникийн коллежуудтай хамтран сургалт зохион байгуулдаг. БНСУ-ын политехник коллежууд нь ихэвчлэн 2–3 жилийн сургалттай байдаг. Харин ахлах сургуулийн түвшинд мэргэжлийн боловсролын сургалтыг Боловсролын яам хариуцдаг. Эдгээр хоёр чиглэл буюу мэргэжлийн ахлах сургууль болон политехникийн коллежийн төгсөгчдийн эзлэх хувь харьцангуй бага. Ахлах сургуулийн түвшинд 15–18 хувиас хэтрэхгүй. Учир нь олон сурагч их сургуульд орохоор хичээдэг. Зарим нь мэргэжлийн ахлах сургууль төгсөөд ч их сургуульд орохыг хүсдэг.

Энэ утгаараа ахлах сургуулийн түвшний мэргэжлийн боловсрол суларч байгаа. Гэвч нөгөө талаас харвал, БНСУ-д их дээд сургуулийн боловсрол ч гэсэн мэргэжлийн боловсролын агуулгатай болж байна. Заримдаа докторын зэрэгтэй ч хүмүүс ажлын байр хайж байна. Судлаач хэвээр үлдэж буй хүн тун цөөн болсон. Багш, эмч, шүүгч, прокурор ч мэргэжлийн ажилтан. Боловсролын бүх түвшин мэргэжлийн чиглэл рүү шилжиж байна гэж үзэж болно. Гэхдээ би өөрийн хувийн бодлоо хуваалцахад, боловсролын бүхий л хэлбэрүүдийг мэргэжлийн боловсрол гэж үзэж болно. Үйлдвэрлэл болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй нийцэхгүй боловсрол үр дүн муутай байдаг. Сүүлийн үед политехникийн коллежууд 4 жилийн сургалттай бакалаврын түвшинд дэвшиж байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн боловсролын төгсөгчид нь мэргэжил дээшлүүлэх боломжтой буюу Засгийн газрын тэдэнд мэргэжлийн боловсролын магистрын тусгай хөтөлбөр санал болгож эхэлсэн.

"Мэргэжлийн болон техникийн боловсролын ногоон ур чадвар ба уур амьсгалын өөрчлөлт" сэдэвт олон улсын чуулганд, дэлхий нийтийн том хоёр сорилт болж буй байгаль орчинтойгоо харьцах, технологитой харьцах харилцаагаа тэнцвэржүүлэх ногоон-дижитал мэдлэг, ур чадвар, хандлага, зан үйлийг мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтаар хэрхэн эзэмшүүлэх талаар оролцогч талууд туршлага, үр дүнтэй харьцуулалт, нийтлэг асуудлаа хөгжлийн түншлэгч байгууллагуудын оролцоотойгоор шийдвэрлэх бодлого үйл ажиллагааг талууд хамтран хэлэлцлээ.

Гэрэл зургийг Б.Даваа

Гэрэл зургийг Б.Даваа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан