Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ирэх оны төсөвт бүх хүүхдийг цэцэрлэгтэй болгох, гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг хоёр ээлжтэй болгох санхүүжилтийг тусгасан гэв.
Энэ хичээлийн жилд л гэхэд 57373 хүүхэд цэцэрлэггүй үлдэн, сургуулийн өмнөх боловсролыг авч чадаагүй. Төдий тооны ээж аав ажил эрхлэх боломжгүй болсон юм.
Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж, энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр Сангийн шинэ сайд дээрх мэдэгдлийг хийв.
Улсын төсвөөс нэг жилд цалингийн санд 1.8 их наяд, тэтгэврийн санд 1.4 их наяд төгрөг тус тус зарцуулдаг. Гэтэл тэтгэврийн сантай тэнцэх мөнгийг Сангийн яам нийт зээлийн хүүд төлж байна. Иймд өндөр хүүтэй зээлд хүү төлж буй энэ үргүй зардалд анхаарал хандуулна. Засгийн газрын хөрөнгийг зөв менежментээр зарцуулан, 60 орчим захиралтай Төрийн банканд бүтцийн өөрчлөлт хийнэ гэв.
Энэ онд төсвийн алдагдал 2.7 их наяд төгрөгч хүрчээ. 2018 онд алдагдлыг 300 тэрбумаар бууруулахаар төсөлд тусгасан байна.