Италийн нийслэл Ром хотод хоёр дахь жилдээ “Festival della Diplomazia” наадмыг зохион байгуулжээ.
Энэ үеэр Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайдын яам энэ сарын 23-ны өдөр “Монголын цаг” өдөрлөгийг Ромын төв Термини галт тэрэгний буудлын “Меркато Чентрале ди Рома”-гийн уулзалтын танхимд зохион байгуулсан байна.
Элчин сайд Ц.Жамбалдорж Монголын түүх, соёл, аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөв, Монгол-Италийн харилцааны талаар дэлгэрэнгүй ярьж, оролцогчдын тавьсан, нүүдэлчин ахуй, зан заншил, хөрөнгө оруулалтын орчин, хоёр хөрштэйгээ явуулж байгаа харилцаа, хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээтэй асуултуудад тодорхой хариулт өгч ярилцжээ.
“Festival della Diplomazia” наадамд аль болох олон оролцогчдыг хамруулах үүднээс олон нийтийн газар зохион байгуулдаг уламжлалтай гэнэ.