gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дахин ГУРВАН ХҮНИЙ цогцсыг олжээ

Б.Чимэг
Нийгэм
2017-10-23
0
Twitter logo
Б.Чимэг
0
Twitter logo
Нийгэм
2017-10-23
Дахин ГУРВАН ХҮНИЙ цогцсыг олжээ
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  09 цаг 00 минут
2017.10.23

АРВАН ХҮН ОТГОНТЭНГЭР УУЛНААС ЭСЭН МЭНД БУУЖ, 17 ХҮН СУРАГГҮЙ БАЙНА

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн Отгонтэнгэр ууланд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ 10.21-ний өдрийн 16:30 цагт иргэн С-ээр ахлуулсан 27 иргэн авираад, гурван эгнээ болон буух явцад цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас эсэн мэнд буужээ.

Харин 17 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 22-ны өдрийн 14:30 цагт хүлээн авч Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Онцгой байдлын албаны 54 алба хаагч, 11 автомашин, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн 4 алба хаагч, 1 нисдэг тэрэг, Эрүүл мэнд болон Цагдаагийн байгууллагын 20 хүн, 2 автомашин, орон нутгийн 10 иргэн, нийт 88 хүн, 13 автомашин, 1 нисдэг тэрэгтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.

Арван хүн Отгонтэнгэр уулнаас эсэн мэнд бууж, 17 хүн сураггүй байгаа юм.

  09 цаг 56 минут
2017.10.23

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА

Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг өнөө өглөө хуралдан дараах мэдээллийг өглөө.

Онцгой байдлын ерөнхий газраас Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд МИ-171 нисдэг тэргээр эрэх ажиллагааг өчигдрөөс хойш зохион байгуулж байна.  Нисдэг тэрэг өчигдөр 19 цагт Улаанбаатараас хөдөлж, 22:10 цагт Баянхонгор аймагт буужээ. Осол болсон газарт очсон ч одоогоор хүний ул мөр олоогүй байна. Тухайн газарт их хэмжээний цас нурсан, авирагчид оргилоос 50 метрийн зайд явахад цас нуран сураггүй болсон гэв.

Эрэх, аврах ажиллагаанд нэмэлт хүч шаардлагатай байгаа аж. Тухайн газарт өдөртөө 7-8, шөнөдөө 12-18 градусын хүйтэн байгаа юм байна.

Ослын газар руу уулын бэлээс явган явахад 8 цаг зарцуулжээ. 

  10 цаг 12 минут
2017.10.23

УУЛАНД ЯМАР НЭГЭН УЛ МӨР ОЛДООГҮЙ

Улсын онцгой комиссын хуралдаан:

Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагааны явц болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаан боллоо.

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 30 хүн (27 уулчин, 3 жолооч)-ний бүрэлдэхүүнтэй баг авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсэж 17 хүн сураггүй болсон (3 жолооч уулын бэлд үлдсэн, 10 иргэн уулнаас буусан) тухай дуудлага 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14:33 цагт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд ирсэн.

Тус дуудлагаар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан 3 алба хаагч, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албанаас 4 алба хаагч, уулчдын холбооноос 3 уулчин, аймгийн нэгдсэн эмнэлгээс 10 алба хаагч, аймгийн Цагдаагийн газраас 10 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, нийт 55 хүн, 9 автомашинтайгаар 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа юм.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 3 алба хаагч, Аврах тусгай ангийн 8 алба хаагч, нийслэлийн Аврах ангийн 4 алба хаагч, Давтан сургах, сэргээн засах төвийн 1 алба хаагч, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 3 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг, нийт  21 хүн, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171 нисдэг тэргээр өчигдөр орой нислэг үйлдэж, өнөө өглөө эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын 5 алба хаагч, 3 уулчны хамт нөхцөл байдлыг тандан судлах зорилгоор 10 дугаар сарын 23-ны өглөөний 06:05 цагт Отгонтэнгэр уул руу авиралт хийсэн бол 9 хүний бүрэлдэхүүнтэй хоёрдугаар баг 08:30 цагаас Отгонтэнгэр уул руу авиралт хийж эхлээд байна.

Уулнаас бууж ирсэн иргэд “10 дугаар сарын 21-ний өдрийн 08:00 цагийн орчим 27 хүн ууланд авиралт хийж 16:30 цагт оргил дээр гарчихаад уулын зүүн бэлээр бууж байх үед цасан нуранги үүсч 17 хүн сураггүй болсон. Эсэн мэнд бууж ирсэн уулчдаас 3 уулчин буцаж авиралт хийж үзэхэд ууланд их хэмжээний цас овоорсон, ямар нэгэн ул мөр олдоогүй” гэж мэдэгдээд байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  10 цаг 27 минут
2017.10.23

АЛГА БОЛСОН 17 ХҮНИЙ ДӨРӨВ НЬ НЭГ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН

Отгонтэнгэр хайрхан руу иргэд явган аялахыг хориглосон аж. Мөн Цаг уурын албанаас энэ сарын 20-ноос 22-ны хооронд Отгонтэнгэр хайрхан орчимд цаг агаар тогтворгүй, салхи шуургатай хэмээн мэдээлж байжээ. 

Уулчдын 7 нь эмэгтэй, 20 нь эрэгтэй хүн. Тэд уулын өөр өөр клубын гишүүд аж. Алга болсон 17 хүний дөрөв нь нэг гэр бүлийн гишүүд гэдгийг ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээллээ. Мөн 17 хүний 5 нь эмэгтэйчүүд гэв.   

  10 цаг 40 минут
2017.10.23

УУЛАНД АВИРАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГООГҮЙ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: Уулчид гурван фургон машинтай Отгонтэнгэр хайрханы бэлд ирцгээсэн байна. Байгаль хамгаалагч Ш.Батмэнд тэдэнтэй уулзан, Отгонтэнгэр хайрханд авирах журмыг танилцуулан, сонирхогч-авирагчид тул ууланд авирах зөвшөөрөл олгоогүй. Гэвч уулчид авиралтаа үргэлжлүүлэн, 21-ний өдрийн 16.30-д уулын оргилд бүгд хамтдаа гараад, 30 минутын дараа доошоо буусан байна.     

27 уулчин гурван бүлэгт хуваагдан, хоорондоо 20-30 метрийн зайтай уруудаж байжээ. Эсэн мэнд буусан арван уулчин сүүлийн бүлэг байсан аж. Үдээс хойш уулын оройгоос буусан тул харанхуй болоход 3 дахь хэсэг ууландаа хоногложээ. Тэд 13.00 цагт холбоо барих газартаа ирж, хоёр баг сураггүй болсныг мэдэж, мэдээлэл хүргүүлсэн байна.    

Эсэн мэнд буусан 10 уулчнаас 3 нь эргэн авирсан ч мөр ололгүй иржээ. 

ОБЕГ-ын аврагчид эрлийн ажиллагааг өнөө өглөө 06.00 цагт эхлүүлж, одоо үргэлжлүүлсээр байна. 

  10 цаг 49 минут
2017.10.23

ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНД УУЛЧИД ӨМНӨ НЬ ОСОЛДОЖ БАЙГААГҮЙ ГЭНЭ

Отгонтэнгэр хайрханд уулчид өмнө нь осолдож байгаагүй гэнэ. Хамгийн сүүлд буюу 2015 онд Алтай таван богдод таван уулчин эрсдэж байжээ.

Отгонтэнгэр хайрханд эрэх, аврах ажиллагааг зөвхөн мэргэжлийн уулчид гүйцэтгэх эрхтэй тул ОБЕГ Уулын спортын холбоотой хамтран ажиллаж, мэргэжлийн шүхэрчид, уулчдыг нисдэг тэргээр Завхан аймаг руу хүргэжээ.    

Ослын газарт Завхан аймгийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан болон сэтгэл зүйчид ажиллаж эхэлжээ. Мөн уулчдын гэр бүлийнхний аюулгүй байдлыг хангах зорилгоор Завхан аймгийн Отгон сумын цагдаа нар хэв журам сахиулах үүрэг хүлээж байна.   

  11 цаг 26 минут
2017.10.23

АВРАХ АЖИЛЛАГААНД ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛ ХАМГААЛАХ, МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГ  ТУСЛАМЖ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД БЭЛЭН ГЭВ

Ингээд хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. 

Юуны түрүүнд ажиллагаагаа улам эрчимжүүлж, нэгдсэн удирдлагаар ханган, нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэхийг Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралд үүрэг болгов.

Эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа алба хаагчид, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангаж, осол эндэгдэл гаргахгүй байх, тэднийг түр байр, хоол хүнс, холбооны хэрэгсэл, дулаан хувцас, машин, техник, эмнэлгийн тусламжийн багийг автомашин, эм, эмнэлгийн хэрэгсэл болон хэрэгцээт зүйлээр бүрэн хангахыг даалгалаа.

Шаардлагатай бол эрэн хайх, аврах ажиллагаанд Зэвсэгт хүчний анги, салбар, техник, хэрэгслийг дайчлан оролцуулах бэлэн байдлыг хангах нь зүйтэй гэж Онцгой комиссын хурлаас шийдвэрлэлээ.

Мөн эрэн хайх, аврах ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Шуурхай бүлгийг Шадар сайд Ө.Энхтүвшингийн тушаалаар байгууллаа. Энэ бүлэгт уулчин, шүхэрчин, аврах тусгай анги, Зэвсэгт хүчин, цагдаа, эмнэлэг зэрэг байгууллагын төлөөлөл багтжээ.

Иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, байгууллага болон Монголын Улаан загалмайн нийгэмлэг хэрэгцээт зүйлээр тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

  12 цаг 26 минут
2017.10.23

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН РУУ НИСНЭ

Эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байгаа эрлийн багт нэмэлтээр нэн шаардлагатай байгаа хоол хүнс, дулаан хувцас, багаж хэрэгслийн хангалтыг шуурхай хүргэх, тухайн нөхцөл байдлыг газар, орон дээр нь үнэлэх, шийдвэр гаргах, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан мэргэжлийн уулчид, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин-аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийг зорих гэж байна.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал ОБЕГ-ын бүтцийн нэгжийн газар, хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл өглөө.

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээг олон нийтэд шуурхай мэдээлж ажиллах, мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах, онцгой нөхцөл үүссэн үед шаардлагатай арга хэмжээг авч, хүн, хүч хэрэгслийг татан төвлөрүүлэх зэрэг шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй Шуурхай штабыг байгууллаа.

  12 цаг 32 минут
2017.10.23

ЭРЛИЙН АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙГ 62263009 ТУСГАЙ ДУГААРААС АВАХ БОЛОМЖТОЙ

Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаатай холбоотойгоор иргэд ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн 325726, 265726 дугаарын утсанд ихээр холбогдож байгаа тул бусад дуудлага хүлээн авахгүй боломжгүй хэт ачаалал үүсээд байна.

Үүний улмаас эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа Шуурхай бүлгүүдтэй холбогдож, мэдээ, мэдээлэл солилцоход саад учирч байгаа тул үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх тусгай утсыг ажиллуулж байна.

Иймд уг эрлийн ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг тодруулахаар бол 62263009 тусгай дугаарт холбогдоно уу.

  13 цаг 27 минут
2017.10.23

ОБЕГ: ГУРВАН ЦОГЦОС ОЛДСОН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ИРЭЭГҮЙ. БИД МЭДЭЭЛЛЭЭ БАТТАЙ БОЛГОЖ БАЙЖ ӨГНӨ

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гурван хүний цогцос олдсон талаар мэдээлээд байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад "Гурван цогцос олдсон талаар мэдээлэл ирээгүй байна. Бид мэдээллээ баттай болгож байж өгнө. Цаг үеийн мэдээллийг тухай бүрт нь албажуулан мэдээлж байна" гэсэн хариуг өглөө.

Онцгой байдлын алба хаагчид эрлийн ажиллагааг явуулж буй бөгөөд ойролцоогоор цагийн дараа нөхцөл байдлын талаарх албаны мэдээллийг өгнө гэв.

  14 цаг 48 минут
2017.10.23

Б.ГАНГААМАА: 17-УУЛАА НЭГ ОЛСОНД ХОЛБООТОЙ ЯВСАНД ХАРАМСАЖ БАЙНА 

ОБЕГ 15.00 цагт өөрийн байранд хэвлэлийн бага хурал зарлалаа. Алга болсон 17 уулчныг өнөө өглөө 06.00 цагаас эхлэн нисдэг тэргээр, агаараас хайж эхэлсэн юм.  

Уулчин Б.Гангаамаа өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа цас ихтэй, цас бүрэн хөлдөөгүй үед авирсан нь буруу.  Мөн оргилд их орой буюу 16.30-д гарсан байна. Олуулаа буюу 17 хүн нэг олсонд холбоотой явсанд их харамсаж байна. Хоол хүнсгүй, майхангүй хоёр хоночихлоо  гэсэн юм. 

Отгонтэнгэр хайрхан руу ар болон өвөр талаас нь уулчид авирдаг байна. Алга болсон уулчид өвөр талаас нь өгсөж, явсан замаараа уруудсан юм байна.  

  15 цаг 25 минут
2017.10.23

ДОЛООН ХҮНИЙ ЦОГЦОС ОЛДЛОО

Хадан хясаатай газраас олсон. Уулчид хясаа руу унаж амиа алдсан гэх магадлалтай байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 6 хүний цогцос олсон гэх мэт ташаа мэдээллүүдийг явуулж байна.

Тиймээс ОБЕГ-аас гаргасан албан ёсны мэдээллийг олон нийтэд хүргэхийг зөвлөж байна. Нэмэлт хүч Завхан аймгийн Отгонтэнгэр уул руу явсан. Одоохондоо хараахан тэнд хүрээгүй байна гэдэг мэдээллийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг өгч байна.

  15 цаг 27 минут
2017.10.23

  15 цаг 31 минут
2017.10.23

ЦАГ АГААР ДУЛААРСНААС ЦАСАН НУРАНГИ ҮҮССЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Уулчид нийт 30-уулаа явсан. Гурван жолооч үлдэн, 27 уулчин дээш гарчээ. Алга болсон 17 иргэний дөрөв нь эмэгтэй, 13 нь эрэгтэй хүн юм байна. Насны хувьд бүрэн тодорхойгүй, 30-50 насны хүмүүс явсан байна.    

Цагдаа, шүүхийн байгууллагууд цогцос таниулах ажиллагаа эхлүүлэх юм байна.  

2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тушаал гарган, Отгонтэнгэр ууланд авирахыг хориглосон. Отгонтэнгэр уулаас 12 км-ын зайд байрладаг байгаль хамгаалагч тэдэнд энэ тушаалыг танилцуулсан боловч иргэд авирахаар шийдсэн байна. Нийт 66 хүн, дөрвөн техник, 2 нисдэг тэргээр үлдсэн иргэдийг эрэн хайж байна.  Агаараас хайх үед ямар ч ул мөр олоогүй тул мэргэжлийн уулчид дахин авирч, эндсэн иргэдийг 11.30-д олжээ. Амиа алдсан иргэд цасан нурангид дарагдсан нь тодорхой байна. Үлдсэн уулчдыг эрэн, аврах ажиллагаа харанхуй болтол үргэлжилнэ.

Түрүүлж буусан арван хүний мэдээлснээр уулчид 14.30-д уулын оргилд гарч, 30 орчим минутын дараа доош буужээ. Доошоо бууж эхэлснээс хойш хагас цагийн дараа цасан нуранги буусан гэж мэдүүлсэн байна. Цаг агаар дулаарснаас цас нурсан байж болзошгүй гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн юм.  

Завхан аймгийн Онцгой комиссоос эрэн хайх багийн хоол, шатахуун, шаардлагатай техник хэрэгслийг шуурхай ханган ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээлэв. Эрлийн ажиллагаанд хиймэл дагуулын гэрэл зураг гэх мэтийг ашиглах боломжгүй аж.  

  15 цаг 39 минут
2017.10.23

Өнөө шөнө Отгонтэнгэр хайрханд -6 градус байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

  16 цаг 50 минут
2017.10.23

Завхан аймгийн Отгон суман дахь Отгонтэнгэр хайрханд авираад, буух явцдаа эндсэн иргэдийн 7-гийнх нь цогцсыг олсон талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг 15.00 цагт мэдээлсэн.

Тэгвэл одоогоор нийт арван цогцос олсон талаар ослын газарт ажиллаж буй ММ агентлагийн баг мэдээллээ.  

  18 цаг 13 минут
2017.10.23

18 ЦАГ 15 МИНУТ - ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Онцгой байдлын ерөнхий газраас шуурхай хэвлэлийн хурал зарлаж, Отгонтэнгэр ууланд сураггүй болсон уулчидтай холбоотой хамгийн сүүлд ирсэн мэдээллийг өгч байна. 

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг:

15:00 цагаас хойш болсон үйл явдлын талаар мэдээлэл өгье. 15:45 цагт 3 иргэнийг нас барсан байдалтайгаар олсон. Ингээд сураггүй болсон 17 иргэний 10-ыг нь амиа алдсан байдалтайгаар оллоо.

17:00 цагт штабын шийдвэрийн дагуу аврагчдыг бууж ирэх тушаал өгсөн. Аврагч нар одоо уулнаас бууж байгаа. Хамгийн сүүлд олдсон 3 иргэнийг 3450 метрийн өндрөөс олсон.

Анх гарахдаа Бадархундага талаас авирч гарсан бөгөөд буух явцдаа зүүн урд буюу хавцал тал руу бууж байсан байна. Их цастай байсан учраас нуранги үүсэж, хоёр бүлгийн хүмүүс осолдсон байна гэх анхны мэдээлэл гарч байна.

Шадар сайд Баянхонгор аймагт газардаад 16:40 цагийн үед цаашаа хөдөлсөн гэх мэдээлэл ирсэн, одоогийн байдлаар яг очсон гэх мэдээлэл хараахан ирээгүй. Хоёр нисдэг тэрэг ослын газарт бэлэн байгаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан