gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энхрий бяцхан хүүхдүүдээ хайрлаарай

М.Жаргал
Нийгэм
2017-10-22
0
Twitter logo
М.Жаргал
0
Twitter logo
Нийгэм
2017-10-22
Энхрий бяцхан хүүхдүүдээ хайрлаарай

-Бичвэр-

Хүүхэд хэчнээн хөөрхөн билээ...

Тэр цагаахан... Шинэхэн орсон цас шиг цав цагаахан, ариухан сэтгэл зүрхтэй болохыг нь тэдний тунгалаг хөөрхөн нүднийх нь харцнаас мэдэж болно. Түүн дээр ямар ул мөр үлдээх вэ гэдэг эцэг, эх асран хамгаалагчдынх нь л хүсэл байна. Тэр таны хийж байгаа зүйлийн сайн, муу, сайхан муухайг огт ялгаж мэдэхгүй гэнэн тул хийж байгааг чинь л дуурайна. Тэр танд л итгэнэ. Тэд юу үнэн, юу худал болохыг мэдэхгүй тул ээж, аавынх нь үг энэ дэлхийн хамгийн үнэн нь санагдана. Тэгэхээр та түүний сэтгэл зүрхэнд муу ул мөр үлдээхгүй байхыг хичээгээрэй.

Ээж нь, аав нь бусдын нүдэнд хэчнээн муу хүн байсан ч хүүхдийнхээ зүрх сэтгэлд хамгаас их хайрыг цацруулагч, гэгээн дарь эх лугаа.

Охин хайртай ээжтэйгээ хамт яваа нь л хамгаас чухал.

Нэгэн удаа автобусанд явж байлаа. Бидний хэлдгээр гудамжны бололтой хэсэг хүн орж ирлээ. Тэдний дунд архи ханхлуулсан эмэгтэй, эрэгтэй хоёр байх бөгөөд эрэгтэйг нь нэг хүү дагаж, эмэгтэй нь 10 орчим насны охиныг хөтөлжээ. Хөл дээрээ тогтож ядах эмэгтэй автобус гэнэт тоормослоход унах шахлаа. Гэтэл гараас нь хөтөлж явсан охин “ээж ээ” гээд эмэгтэйг бүсэлхийгээр нь тэврэх үед харвал охины нүдэнд хайр дүүрэн харагдсан сан. “Та сайн барьж яв л даа, ээж ээ” хэмээн охин хэлэхэд ээж нь болох согтуу эмэгтэй охины үсийг мойтийсон гараараа илбэхэд охин жигтэйхэн баярлаж толгойгоо ээждээ нааж билээ.

Охинд ээж нь согтуу байгаа нь, муухай хувцастай байгаа нь, тэр ч бүү хэл автобусанд яваа хүмүүс тэдэн рүү дургүйцэн харж байгаа нь огтхон ч чухал бус. Охин хайртай ээжтэйгээ хамт яваа нь л хамгаас чухал.

Нялх балчир үрсэд чинь ээж, аавтайгаа хамт байхаас илүү чухал, илүү эрхэм зүйл гэж нэгээхэн ч үгүй.

Тэд эмзэгхэн... Тэд таны хэлснээр л байна. Өвлийн хүйтэн өдөр нимгэн хувцастай гаргалаа гэхэд тэд мэдэхгүй. Даарснаараа өвчин тусна гэдгийгээ ч мэдэхгүй. Та тэдэнд юу өмсүүлнэ, тэд түүнийг л өмсөнө. Тийм болохоор эмзэг нандин тэднийг та л мэдэж дулаан хувцаслана. Та л мэдэж илч шимтэй хоолоор хооллоно. Тэд таны л өгсөн хоолыг иднэ.

тэдэнд муухай зүйл гэж юу ч үгүй.

Тэд ямар ч хүч чадалгүй... Тэднийг та зодлоо гэхэд, бяцхан биеийг нь өвтгөлөө гэхэд тэд гомдон уйлахаас өөр юу ч хийж чадахгүй. Зүрх сэтгэл нь шаналан өвдөж байгаагаа илэрхийлж буй хамгийн том хүч нь нулимас. Өөрөөр яалтай ч билээ. Хэн өөрийг нь хайрласан, хэн өөрт нь сайн хандсан бүхэнд инээд бэлэглэн саймшрах нь даанч өрөвдөм.

Хүүхэд хэчнээн хөөрхөн билээ...

Хиргүй тунгалаг харцаараа таныг цоо ширтэнэ. Шулганах хөөрхөн үгс нь, хөөцөлдөн гүйлдэх нь, турьгүй жижигхэн гар нь, тансаг үнэртэй хөл нь... тэдэнд муухай зүйл гэж юу ч үгүй.

Гэвч тэд өсч томорно. Бяцхан зүрхэнд нь таны суулгасан үр томрон томорсоор тэд нийгмийн бие хүн болно. Тэд хүүхэдтэй болно. Тэгээд хүүхдүүдээ та түүнийг хэрхэн өсгөсөн яг түүн шиг өсгөн хүмүүжүүлнэ.

Аав нь, ээж нь хүүхдээ хүн болгон хүмүүжүүлснээр энэ дэлхийн эргэх холбоо тасралтгүй үргэлжилдэг билээ. Хожмын өдөр үр хүүхдүүдээ сайн сайхан хүн болгохыг хүсвэл өнөөдөр, яг одоо хүүхдүүдээ хайрлаарай. Хайр илүүднэ гэж үгүй билээ...

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан