"Зүрхний хилэн" уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод нэг сар шахам хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд үзэгчид олон сайхан сэтгэлийн үгсээ хэлж, кино уран бүтээлчдэд урам хайрлаж байсан билээ. Тус киноны нээлтийн ёслолын өдөр уригдсан хүндтэй зочдын сэтгэгдлээс хуваалцаж байна.
Ардын жүжигчин Ж.Лхамхүү:
"Их хөдөлмөр орсон сайхан кино байна. Жүжигчдийн тоглолт сайн байна. Урд суусан болохоор юм уу өнгөний хувьд жаахан харанхуй л юм шиг санагдлаа. Жүжигчид нь яаж тоглосон юм бэ гэмээр маш хүнд, мундаг зураг авалттай болсон байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
"Үе үеийн монгол эх орончдын асгарсан хөлс, урссан цус, үрэгдсэн амь, уйгагүй тэмцлийн үр дүнд тусгаар улс маань хадгалагдаж үлдсэн. Тэд баатарлаг тэмцлийнхээ үр дүнд монгол туургатныхаа гал голомтыг манаж үлдэж чадсан.
Энэ түүхийн нэг хэсгийг харуулсан сайхан уран бүтээл болсон байна. Ялангуяа шинэ үеийн залуучууд энэ бүтээлийг үзэж, өнгөрсөн түүх, эх орон, баатарлаг өвөг дээдсийнхээ зориг зүрх, зорилготой тэмцлийг ойлгоосой гэж хүсч байна.
Хэдийгээр түүхэн сэдэв боловч ач холбогдлоо өнөө цаг үед алдаагүй гэдгийг мэдэрч суулаа. Шинэ залуу уран бүтээлчид маань өсч байна. Монголын сор болсон алтан үеийнхэн маань сайхан тоглолоо. Кино таалагдлаа. Олон түмнийг хүрэлцэн ирж үзэхийг хүсч байна" гэв.
"ТВ Коктейл" хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш:
"Үнэхээр сайхан кино болсон байна. "Фантастик"-ийн залуус маань нөр их хөлс хүч, хөрөнгө мөнгө зарсан үнэхээр сайхан кино хийсэн байна. Дүү нартаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Баяр хүргэе!" гэлээ.
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:
"Мундаг хийсэн кино байна. Зураг авалт, жүжиглэлт, зохиол, найруулга гээд... Хэлэх юм алга аа. Монголын кино мундаг болсон байна. Компьютерийн график, орчин үеийн техникүүд хэрэглэсэн нь үнэхээр гайхалтай. Орлон тоглогчид мундаг байна.
Улираад өнгөрсөн цаг үе гэж байгаа ч 100 гаруйхан жилийн өмнөх түүх шүү дээ. Үүнийг орчин үеийн залуус тэр үед яаж тэмцэж, ямар үнэ цэнээр өнөөдрийн амьдрал олдсон бэ гэдгийг ухааруулах агуулга талаасаа мундаг кино болсон байна.
Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн:
"Монголд нэгэн шинэ түүхэн кино мэндэллээ. "Фантастик" продакшны киног тэсэн ядан үргэлж хүлээдэг. Киногоо хийхдээ үнэн сэтгэлээсээ ул суурьтай ханддаг. Жүжигчид нь маш чадвартай. Нийт уран бүтээлчдэдээ, найз нөхдөдөө халуун баяр хүргэе! Сэтгэл догдолж гарч ирлээ. Монгол хүн болгон үзээсэй гэж хүсч байна" гэлээ.