Монгол улсын Засгийн газраас баталсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр Вируст гепатит болон элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хаппи Веритас” төв хөдөө орон нутаг дахь иргэдийг нийгмийн даатгалаар үнэ төлбөргүй хамруулахаар боллоо.
Монголчуудын нийт нас баралтын хоёрдугаарт элэгний хавдрын өвчлөл ордог
Энэ хөтөлбөрөөр нийт 21 аймгийг хамруулах хэдий ч иргэдийн олон мянган санал хүсэлтийн дагуу эхний удаад гурван аймагт гепатит элэгний “С” вирусийг тоолох тухайгаа хэллээ. Тухайлбал, Архангай аймагт 10 сарын 16-19нд, 10 сарын 19-22нд Өвөрхангай аймагт, 22-25ны өдрүүдэд Дархан-Уул зэрэг аймгуудад очиж хөтөлбөрөө хэрэгжүүлэх юм.
Энэхүү хөтөлбөрөөр иргэдийн элэгний С вирусийг АНУ-д үйлдвэрлэсэн GENEXPERT гэх бүрэн автомат төхөөрөмжийн тусламжтайгаар тоолох юм. Тухайн төхөөрөмжийн хувьд нэг хүний шинжилгээг нэг удаагийн уусмалд агуулснаар хийж эхэлдэг. Мөн ялгах болон олшруулах үйл явц нь бүрэн автомат системээр хийгддэгээрээ онцлог давуу талтай. Түүнчлэн шинжилгээнд зориулагдах хугацааны хувьд маш бага.
Т.Номун