Боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын ажилтнууд өнөөдөр 12:40 цагаас Олон улсын валютын сангийн гадна цуглаан зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эрүүл мэндийн салбарынхан Олон Улсын Валютын Санд хандан дараах ШААРДЛАГЫГ хүргүүлсэн. Тодруулбал, "Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах" тухай шаарджээ.
Түүнчлэн Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо 2017 оны 10, 11, 12 дугаар сарын цалинг 50 хувиар, 2018 оны нэгдүгээр улиралд 50 хувь, 2018 оны дөрөвдүгээр улиралд 50 хувиар гэж үе шаттайгаар нэмсээр доод шатлалыг 2019 онд 1 сая 600 мянгад хүргэх зорилготой байгаагаа илэрхийлсэн.
Харин соёл урлагийн салбарынхан дунджаар 563 мянга 400 төгрөг байгаа бөгөөд 2013 оны үеийн 100 хүртэлх ажилтантай төсвийн байгууллагын ажилтны цалингаас 65 мянга 900 төгрөг буюу 10,5 хувиар доогуур байгааг хэлсэн.
Иймд тус салбарынхан төрийн үйлчилгээний бусад ажилтнуудтай хамтын тэмцэлд нэгдэхээ мэдэгдэж Засгийн газарт мэдэгдэл хүргүүлсэн билээ.
Тэд 2018 оны нэгдүгээр сарын 01-ээс соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардсан бөгөөд мэдэгдлийн хариуг энэ сарын 20-ны дотор Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбоонд ирүүлэхгүй бол 23-ны өдрөөс хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдсэн юм.
А.Билгүүнгэрэл