Орхон аймгийн Эрдэнэ багт 640 хүүхдийн багтаамжтай 20 дугаар сургууль нээлтээ хийлээ. Энэ нь улсын хэмжээнд байгаа олон улсын стандартад нийцсэн жишиг гурван сургуулийн нэг юм.
Тус сургуулийн барилгыг барихад улсын төсвөөс 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд гүйцэтгэгчээр нь “Тэнгэрийн тэмдэг” ХХК ажилласан байна.
20 дугаар сургуульд 1-12-р ангийн 21 бүлэгт 610 хүүхэд нэг ээлжээр хичээллэнэ. Барилга зургаан настнуудад зориулсан хичээлийн танхим, унтах, амрах, тоглох өрөөтэй. Хичээлийн 16 танхим, 6 кабинет, спорт, урлагийн зал, усан бассейнтай.
20-р сургуулийн захирал Л.Очирсүрэн хэлэхдээ “Манай сургуулийн анги танхим, ширээ, сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, бие засах өрөөнүүд бүгд олон улсын стандартад нийцсэн. Ер нь бүх талаар хүүхдийн сурах, хөгжих таатай орчин болж чадна” гэсэн юм.
20 дугаар сургуулийн барилгын ажил 2014 эхэлсэн боловч хөрөнгө оруулалт зогссон шалтгаанаар ажил нь саатаад байсан. Уг барилгын дулаан, цэвэр усны асуудлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэжээ.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ энэ бол алслагдсан багт оршин сууж буй хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг чанартай хүргэх чиглэлээр хийж том ажил гэдгийг онцоллоо. Тус сургууль нь 60 гаруй багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулна.