gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АГААРЫН БОХИРДОЛ: УБ-ын эцэг эхчүүд 2,4 тэрбумыг хүүхдийнхээ эрүүл мэндэд зориулна

О.Ариунбилэг
Нийгэм
2017-10-05
0
Twitter logo

Хэрвээ Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулахаар ямар ч алхам хийхгүй байвал 2025 он хүртэл жил бүр 4,8 тэрбум төгрөгөөр төсвийн ачаалал нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Энэ тооцооллыг Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ аваагүйгээс үүдэх өртгийн судалгаа”-г гаргахдаа хийжээ.

Өнөөдөр буюу аравдугаар сарын 4-ний өдөр судалгааны эхний үр дүнгээ танилцуулсан юм.

Улаанбаатар хотын агаарын бохирдол ДЭМБ-ын тогтоосон агаарын чанарын үзүүлэлтээс 25 дахин их болдог. Өвлийн зарим өдөр үүнээс ч өндөр байх нь бий. Агаарын бохирдолд хамгийн их өртөж байгаа хүүхдүүдийн бүтэн үе бий болж байгаа талаар энэхүү уулзалтаар ярьж байлаа.

АГААРЫН БОХИРДОЛ БА ЭДИЙН ЗАСГИЙН НӨЛӨӨЛӨЛ

Агаарын бохирдлын улмаас зарцуулж байгаа шууд зардлыг сүүлийн жилүүдээр дараах байдлаар гаргажээ. Шууд зардал гэдэг нь агаарын бохирдлын улмаас өвчилж, улмаар улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд, амбулаториор үзүүлж эм бичүүлэн даатгалаар эмээ авсан буюу төсвөөс энэ төрлийн өвчлөлд зориулан гаргасан зардлыг хэлж байгаа юм.

Харин үүнд хувийн эмнэлэгүүдийн зардал, гэрээрээ эм аваад эмчилсэн, хүүхэд нь өвдсөний улмаас эцэг эх нь ажлаасаа чөлөө авсан гэх мэт олон төрлийн шууд бус хамааралтай зардлууд тооцогдоогүй гэдгийг анхааруулъя.

Агаарын бохирдлын улмаас зарцуулж буй шууд зардал. Жич: Үүнд шууд бус зардал ороогүй.

  2012 2013 2014 2015 2016

Зарцуулалт

/тэрбум ₮/

12,710 12,923 15,737 12,306 18,442
Үүнээс 0-18 насны хүүхдэд зарцуулсан мөнгөн дүн
Тэрбум төгрөгөөр 6,043 5,984 8,435 6,018 10,456

Дээрх хүснэгтээс харвал 0-18 насны хүүхдүүдэд зарцуулж байгаа мөнгөн дүн насанд хүрэгсдийнхээс өндөр байна. Энэ нь агаарын бохирдолд хүүхдүүд илүү өртдөгийг батална.

Оксфордын Бодлогын судалгааны хүрээлэнгийн судлаач Рожер “бид судалгааны материалыг цуглуулахын тулд төрийн болон төрийн бус байгууллагын олон эх сурвалжтай уулзсан. Ингээд цуглуулсан материалаа Оксфордын их сургуульд аваачиж нэгтгэн, боловсруулсан” гэсэн юм. Мөн тэрээр:

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт их олон зүйлийг, их мөнгөөр хийнэ гэж тусгасан байна билээ. Гэхдээ яг одоо маш яаралтай хийх зүйл бол ойрын хугацаанд, яг энэ өвөл хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуудал маш чухал. Энэ арга хэмжээг яаралтай авах нэн шаардлагатай гэлээ.

Судалгааны багийнхан эцсийн үр дүнгээ нэгдүгээр сард тайлагнах юм байна. Урьдчилсан дүнгээ гаргаснаар дараах зөвлөмжийг гаргажээ.

АГААРЫН БОХИРДЛЫГ ЭСРЭГ НЭН ЯАРАЛТАЙ ХИЙХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ

  • Хатгааны эсрэг вакциныг нийт хүүхдүүдэд хийх. Улаанбаатар хотын нийт хүүхдүүдэд энэ төрлийн вакциныг хийхэд жилд 1,3 тэрбум төгрөг шаардлагатай.
  • Цэцэрлэг, сургуулиуд, эмнэлэгүүдэд агааржуулагч байршуулах.
  • Амны хаалт /маск/ тараах. Амны хаалт нь тухайн хүнд яг таарсан байх шаардлагатай. Ингэж байж илүү үр дүнд хүрдэг. Монгол хүний нүүрний онцлогт тохирсон амны хаалт, мөн амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх талаарх мэдлэгийг олон нийтэд хүргэх.
  • Өрхийн эмнэлэг болон дүүргийн эмнэлэгийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор өвлийн улиралд төсвийн шилжүүлгийг эдгээр эмнэлэгүүдэд эн тэргүүнд хийж байх
  • Анхан шатны болон дүүргийн эмнэлэгүүдийн төсвийг нэмэх
  • Агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн яаралтай өртөг багатай арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулан санхүүжилтийн өөр эх үүсвэрийг тодорхойлох.
  • Мэдээлэл сургалт, сурталчилгааны кампанит ажлыг өрнүүлэх

Дээрх зөвлөмжийг урьдчилсан байдлаар гаргасан судалгааны багийнхан зөвлөмжийг хүртээмжтэйгээр хэрэгжүүлэхэд 2017-2019 онд ойролцоогоор 18,5 тэрбум төгрөг зарцуулагдаж болох талаар мөн тооцоолсон байна.

Дашрамд мэдээлэхэд, Сангийн яам Азийн хөгжлийн банктай хамтран 50 мянган хүүхдийг хатгааны вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Өнгөрөгч жил 10 мянган хүүхдийг хамруулсан байна.

СУДАЛГААНЫ ЗАРИМ ТОО, БАРИМТ:

  • Улаанбаатар хотын агаарын бохирдол ДЭМБ-ын тогтоосон агаарын чанарын үзүүлэлтээс 25 дахин өндөр
  • Агаарын бохирдолд өртсөн хүүхдүүд хатгаа, бронхит, астма тусах өндөр эрсдэлд орохын хамт тэдний ирээдүйн амьдралд сөрөг нөлөө үзүүлэх, тухайлбал уушигны үйл ажиллагаа муудах зэрэг архаг өвчин үүсэх нөхцөл бий болдог.
  • Агаарын бохирдол нь жирэмсэн эхчүүд болон ургийн хөгжилд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон.
  • Агаарын бохирдолтой холбоотойгоор тодорхой арга хэмжээ авахгүй бол, 2025 он хүртэл жил бүр 4,8 тэрбум төгрөгөөр төсвийн ачаалал нэмэгдэнэ.
  • 2017-2025 онд Улаанбаатар хотын эрүүл мэндийн үйлчилгээнд 24,5 тэрбум төгрөгийн дарамт учруулна. Үүний 10 хувь хүүхдийнхээ эрүүл мэндэд зориулсан эцэг эхийн халааснаас гарна.
  • 2017-2025 онд агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ аваагүйгээс эрүүл мэндийн салбарт зөвхөн хүүхдийн хувьд 1,2 сая эмнэлэгийн ор/өдөр болон 145 мянган амбулаторийн үзлэг байдлаар эмнэлэгийн ачаалал нэмэгдэнэ.
  • Дээрх зардлын тоо нь шууд зардалд орох бөгөөд шууд бус зардлыг нэмбэл даруй 7-8 дахин үржигдэнэ.
  • 2016 онд улсын төсвөөс агаарын бохирдлын улмас өвдсөн хүүхдийг эмчлэхэд 10,5 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ нь Улаанбаатар хотын эрүүл мэндийн төсвийн 4,6 хувь.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан