Баянзүрх дүүрэгт шинээр баригдаж буй 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын явцтай өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцжээ.
Эмнэлгийн удирдлагын зүгээс уг эмнэлгийг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай Засаг дарга танилцсан байна.
Хүн амынхаа тоогоор нийслэлд тэргүүлдэг, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьд ачаалал ихтэй тус дүүрэгт 150 мянган хүн амд үйлчлэх хүчин чадал бүхий 200 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлээд байна.