Хятад улсын баталгаат алтны нөөц 2016 оны сүүлээр 12100 тонн хүрч, дэлхийд Өмнөд Африкийн дараа алтны хэмжээгээрээ хоёрдугаарт орох болжээ. БНХАУ-ын Алтны холбооны дэд ерөнхийлөгч Жан Юнтао хэвлэлийн хурлын үеэр энэ талаар мэдэгдэн байна.
Тэрээр “Өнгөрсөн онд Хятадын зах зээлд алтны гүйлгээний хэмжээ 70 мянган тонн хүрсэн бөгөөд 2020 он гэхэд нөөцийн хэмжээ 100 мянган тонн хүргэхээр төлөвлөж байна” гэжээ.
Хятад улс сүүлийн 10 жилийн турш дэлхийн хамгийн том алт үйлдвэрлэгч, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хамгийн их алт хэрэглэгч улс болсон юм. Өнөөдөр Хятад улс жилд 450 тонн алт үйлдвэрлэж байгаа бөгөөд 2020 онд 500 тонн хүргэхээр төлөвлөжээ.
Энэ жилийн хувьд эхний хагас жилийн байдлаар 207 тонн алт олборлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 9,8 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч алтны хэрэглээ 545 тонн байсан нь бараг 10 хувиар өссөн үзүүлэлт аж.
Эх сурвалж: Xinhua