Жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан “Ягаан суудал” буюу “Бид суумаар байна” нөлөөллийн аяныг Монгол улсын ууган үйлдвэр Сүү ХК дэмжин ажиллалаа.
Аяны хүрээнд нийтийн тээврийн 400 гаруй автобусанд тус бүр 2ш буюу нийт 800 гаруй ягаан суудлыг бэлэглэж байгаа бөгөөд Хүннү Молл худалдааны төвд зохион байгуулагдсан гэр бүлийн өдөрлөгийн үеэр хүлээлгэн өгчээ.
Мөн сандлын хажуудах тэмдэглэгээ буюу стикерийг зориулан бэлтгэсэн бөгөөд энэхүү дугуй ягаан наалт нь “ЭНЭ БОЛ ЭЭЖҮҮДЭД ЗОРИУЛСАН СУУДАЛ” гэдгийг илтгэж байгаа юм.
Жилд дунджаар 80,000 орчим хүүхэд төрж энэ хэрээрээ ээжүүд нийтийн тээврээр идэвхтэй үйлчлүүлдэг ч тусгай зориулалтын буюу
- ЖИРЭМСЭН ЭЭЖ
- ХҮҮХЭДТЭЙ ЭЭЖҮҮДЭД
зориулсан сандлыг тодорхой зааж өгөөгүй байсан ба Монголын Энтрепренёр Ээжүүдийн Холбоо ТББ-аас (Mompreneur Union of Mongolia) санаачлан НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн тээврийн газрын дэмжлэгтэйгээр "ЯГААН СУУДАЛ" нөлөөллийн аянг ээжүүд, бүсгүйчүүддээ зориулан хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын хэмжээнд том оврын 783 автобус үйлчилдэг бөгөөд нийслэлийн хүн амын 80 орчим хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг байна.
Энэхүү аяны хүрээнд нийтийн тээврийн автобуснууд дийлэнх нь ягаан суудалтай болсон бөгөөд иргэдийн дундах энэхүү сандлын талаарх ойлголт, мэдээллийг нэмэгдүүлж, зорилтот бүлэг буюу жирэмсэн, хүүхэдтэй ээжүүддээ суудал тавьж өгч хэвшүүлэх нь чухал байгаа билээ.
Их хотын ухамсарт иргэн та ирээдүйгээ хайрлаж, жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүддээ суудал тавьж өгч хэвшээрэй.
#Pink_seat2 #Biofit #Дотроосоо_гэрэлт #Ирээдүйгээ_хайрла #Mompreneur