АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ТикТок-ын эрхийг ByteDance компаниас худалдаж авах хэлэлцээрийг Хятад улс зөвшөөрвөл импортын бараанд нь ногдуулсан татварыг хөнгөлөх боломжтой гэжээ.
Энэ талаар тэрбээр “Хятад улс магадгүй “Бид энэ хэлэлцээрийг зөвшөөрнө, гэхдээ та нар татварын талаар ямар нэг арга хэмжээ авах уу” гэж асуух байх. Бид татварыг ашиглан улсуудаас ямар нэг зүйл эргүүлэн авч болно” гэсэн байна.
ТикТок платформыг Хятадаас өөр улсын компани энэ сарын 5-ны дотор худалдан авахгүй бол АНУ-д хориглоно гэж мэдэгдээд байгаа юм.
Трампын шинэ танилцуулсан татварын бодлогоор БНХАУ-ын бараанд 54 хувийн татвар ногдуулаад буй.
Түүний мэдээлснээр АНУ-ын засаг захиргаа ТикТок платформыг АНУ-д хориглохгүй байх боломжийг бүрдүүлэхийн тулд олон хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхэд "маш ойртсон" гэв.
Өнгөрсөн жил Конгресс ByteDance-ийг ТикТок-ыг зарахыг шаардсан хууль баталсан бөгөөд үүнийг биелүүлэхгүй бол улс даяар хориглох нөхцөл тавьсан.
Харин уг шийдвэрийг Трамп энэ сарын 5-ны өдөр хүртэл хойшлуулаад байсан юм.
Эх сурвалж: FT