Бидний амьдралд өргөн хэрэглэгддэг угаалгын машиныг хэрхэн зөв хэрэглэж бас цэвэрлэх вэ?
Мэдээж хамгийн энгийн зөвлөгөө бол угаалгын машины угаах кг-ийн багтаамжид тааруулан хувцсыг угааж хэвших. Бид ихэвчлэн угаах хувцасны жинг буруу тооцоолон угаалгын машины кг даац хүчин чадлыг үл харгалзан хувцсаа угаадаг.
Энэ нь бараа бүтээгдэхүүний зөв хэрэглэх горимыг зөрчиж улмаар эвдрэл гэмтэл үүсэхэд гол хүчин зүйл болдог. Угаах хувцасны даац хэтэрснээр угаалгын машин ажиллах гүйцэтгэл буурч илүү дуу чичиргээтэй болно.Магадгүй шинэхэн авсан угаалгын машин тань хэт их хөдөлгөөнтэй эвгүй дуугараад байгаа юм биш биз тэгвэл та угаах багтаамжид нь тааруулан хувцсаа сонгоод үзээрэй .
Угаах үйл явц эхлэхээс өмнө угаалгын нунтаг, /шингэн болон хуурай/ мөн зөөлрүүлэгчийг хийж хэвшээрэй. Угаах үйл явц эхэлсэн тохиолдолд угаалгын шингэн хийх савыг нээж болохгүй. Энэ нь таны угаах хувцасныхаа бохирдол мөн хэрэглэж байгаа усны хатуулгын хэмжээнээсээ шалтгаалаад угаалгын нунтгийн хэмжээг тааруулах нь зүйтэй.
Машины бохирын шүүлтүүрийг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Угаалга хийж дууссаны дараа бохирын шүүлтүүр хэсгийн усыг бүрэн шавхаж бас сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Угаасан хувцасны бохир үлдэгдэл, товч, үлдэгдэл хог гээд хоолойд ямарваа нэгэн жижиг хог бохирдол үлдсэн эсэхийг шалгахаа мартаж болохгүй.
Гэрийн нөхцөлд ихэнх хүмүүс хүнсний сода мөн цуу ашиглан угаалгын машинаа цэвэрлэдэг. Энэ нь нэг талаараа боломжийн санаа хэдий ч нөгөө талаараа хүнсний цуу ашиглан дотоод эд ангийг цэвэрлэх нь зэврэлт үүсэх гол нөлөө болдог.
Угаалга хийж дууссаныхаа дараа 1-2 цаг угаалгын машины хаалгыг нээлттэй байлгаж хэвшээрэй . Ингэснээр угаалгын машин үнэр орох мөн чийгтэж мөөгөнцөр хийгээд бусад төрлийн бохирдлоос сэргийлж өгдөг байна.
PC Mall дэлгүүрийн бэлэгтэй өдрүүд дууасахад 2 хоног үлдлээ.
Холбогдох утас 7575-3535