Эрдэнэ багийн 640 хүүхдийн сургуулийн барилгыг улсын төсвийн 4,2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан бөгөөд олон улсын стандарт шаардлагад нийцсэн жишиг сургууль гэдгийг онцолж байна. Тус сургуулийн барилга нь нийт 24 хичээлийн танхимтай 6 төрлийн сургалтын кабинеттай юм.
Мөн спорт зал, урлаг заалнаас гадна 6 настнуудад зориулсан хичээлийн танхим, амрах өрөө, тоглоомын өрөө, ариун цэврийн өрөө, салхилах талбай зэргийг тусад нь шийдэж аюулгүй байдлыг хангасан байна. 9 дүгээр сарын 28-нд сургуулийн барилгыг хүлээн авах улсын комисс ажиллаж хүлээн авах юм бол 10 сарын эхээр хүүхдүүдээ хүлээн авч сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөөд байна. Одоогийн байдлаар Дэнж багийн 7-р сургуульд суралцаж байгаа Эрдэнэ багийн харьяалалтай 580 орчим сурагч шилжин ирэх урьдчилсан мэдээлэл байна. Тус сургуульд шилжин ирэх хүүхдийн тоо аяндаа нэмэгдэх болно.
Учир нь тус бүтээн байгуулалт нь Эрдэнэт хотдоо анхны Монголдоо 3 дахь жишиг сургууль юм. Хүүхдийн суралцах, хөгжих бүхий л орчин нөхцөл хангагдсан. Өрөө тасалгаа кабинет зэрэг нь олон улсын стандартад нийцсэн, биеийн тамирын заал нь зориулалтын ариун цэврийн өрөө, босоо душтэй мөн усан бассейнаар хичээллэх сонирхолтой хүүхдүүдэд энд боломж бүрдсэн байна. Үүнээс гадна физик, хими, технологи, байгалийн ухааны хичээлүүдийг гүнзгийрүүлэн судлах сонирхолтой сурагдад зориулсан сургалтын кабинет тохижуулах юм.
БСШУСЯ-аас 640 хүүхдийн сандал ширээгээр хангасан бөгөөд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эко материлаар Герман улсад үйлдвэрлэсэн сайн чанарын ширээ сандалаар хангагдаж байна. Өнөөдөр Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч болон БСУГ-ын дарга нар газар дээр нь очиж танилцлаа. Мөн сургуулийн тохижилтонд чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулах болно гэдгээ илэрхийллээ.