Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх ард нийтийн санал асуулгыг энэ намар нөхөн сонгуультай хамт явуулах талаар Ажлын хэсгээс мэдэгдэж байсан. Хууль эрх зүйн болон цаг хугацааны хувьд боломжтой эсэх?
- Сонгуулийн тухай хуульд зааснаар нөхөн сонгууль нь жил бүрийн аравдугаар сарын эхний Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явагдах ёстой.
Гэхдээ намрын нөхөн сонгууль нь хуульд заасны дагуу 10 дугаар сарын эхний ням гараг буюу 10 дугаар сарын 01-ний өдөр явагдана.
Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол сонгуулийн санал авах өдрөөс 21-ээс доошгүй хоногийн өмнө товлон зарлана гэж заасан.
Санал асуулгын товыг Улсын Их Хурлаас зарладаг, одоо ирэх ням гарагт явагдахаар товлогдсон орон нутгийн нөхөн сонгуультай хамтатган ард нийтийн санал асуулгыг явуулахаар товлон зарлаагүй байгаа учраас цаг хугацааны хувьд боломжгүй болсон.
Ард нийтийн санал асуулгыг явуулахаар бол хэзээ боломжтой вэ?
- Ард нийтийн санал асуулгыг нөхөн сонгуультай хамтатган явуулахаар Улсын Их Хурлаас товлон зарлах тохиолдолд ирэх оны 6 дугаар сарын сүүлийн ням гарагт явуулах боломж байгаа.
Ард нийтийн санал асуулгын төсөв тооцоо гарсан уу?
- Хэрвээ ирэх онд Ард нийтийн санал асуулга явуулахаар бол төсөв зардлыг Улсын Их Хурлаас 2018 оны төсөвт тусгаж батлах шаардлагатай болно.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос саналаа өгсөн үү?
- Өгсөн. Сонгуулийн Ерөнхий Хорооны 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 310 тоот албан бичгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт саналаа хүргүүлсэн. Мөн өмнөх Улсын Их Хурлын үед ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх саналаа хүргүүлж байсан.
СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ш.Энхбаатар