"Фантастик" продакшн, "F Studio", "Монгол Контент" ХХК-ийн хамтран ажилласан "Зүрхний хилэн" уран сайхны киноны арын албанд ажилласан уран бүтээлчдийн талаарх цуврал нэвтрүүлгийг хүргэж байгаа билээ.
Энэ удаагийн "КИНО БҮТСЭН ТҮҮХ #6"-д найруулагч Б.Тамир:
"Шилийн сайн эр гэж мандуулаад байгаа ч хулгайч гэсэн үг. Гэхдээ тэр үеийн шилийн сайн эрчүүд өнөөдрийн хулгайчаас хүнлэг зан, мөн чанараараа ялгаатай. Тухайн үед өрөө төлж чадахгүй байсан ардыг Манжийн хугацаагүй цэргийн албанд явуулдаг байсан. Хугацаагүй цэргийн албанд явна гэдэг нь тэдгээр цэргийг Манжийн европуудтай хийж байсан хар тамхины дайнд золиос болгож эхний фронтод явуулдаг байж. Энэ бүхнээс зугатаж, гэр орон, эх орноо авч үлдэхийн тулд шилд гарч, манж хятадуудаас адуу мал хулгайлан, ядарсан ардад тарааж өгдөг байсан. Энэ үйл явдлыг бид кинондоо харуулахыг хичээсэн" гэлээ.
Ерөнхий зураглаач Ц.Амартүвшин "Баянхонгор аймаг, Дундговь, Булган, Амарбаясгалант хийдийг түшиж бүх үйл явдлын зургаа авч дууссан. Шонгийн мод, машин зам зэрэг зайлшгүй арилгах, хасах юм байсан. Тэр болгонд Монгол орны онгон дагшин байгалийг гаргахыг хичээсэн" хэмээн ярьсан бол продюсер, жүжигчин Б.Батсайхан "Түүхийн хуудсанд бичигдэн үлдсэн он цагийг харуулсан кино учраас бид судалгаа их хийсэн. Бид сайн баг бүрдүүлж чадсан учраас энэ бүхний ард гарч чадлаа" гэлээ.
Манж амбан Фунь Жоугийн дүрд тоглосон жүжигчин Б.Барслхагва "Манж үгнүүдээ бичээд монгол орчуулгатай бичихэд 30-аад хуудас болсон. Мөхсөн орны том жанжны дүрд ажиллана гэдэг их хүч хөдөлмөр орохын зэрэгцээ айдас дагуулдаг юм билээ" гэлээ.
Харин түүний шадар туслах Жамъянгийн дүрд тоглосон жүжигчин Ж.Алтаншагай: "Тухайн үеийн манжийн хувцас ямар байсан, үйл хөдлөл, үг хэллэг ямар байсан гээд энэ тал дээр ажиллахад миний хувьд амаргүй байлаа" гэв.