МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдана. Бага хурлын 331 гишүүн шинэ Ерөнхий сайдын нэрийг тодруулах бөгөөд Ерөнхий сайдыг УИХ-ын намрын чуулганы эхний өдөр батламжилна гэсэн МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан.
Ерөнхий сайдад хүссэн хүн нэрээ дэвшүүлэх боломжтой. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өнгөрсөн баасан гаригт нэрээ дэвшүүлж буйгаа албан ёсоор мэдэгдсэн бол У.Хүрэлсүх, Н.Энхболд нарын нэр мөн энэ албан тушаалд яригдаж буй юм.
“Бага хурлаар намын даргыг өөрчлөх асуудал яригдахгүй. Бага хурлаас хойш 45 хоногийн дараа болох намын Их хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, шинэ даргаа томилно” гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлсэн.
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр үдийн хэрд хуралдаж эхэлсэн бөгөөд шөнийн 23.00 цаг хүртэл хуралдаад, өглөө үргэлжлүүлэхээр болоод тарсан тухай мэдээлэл байна.