Өчигдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дахь чуулганд Монгол улсыг төлөөлж, Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил үг хэлжээ.
Тэрээр 2030 оны тогтвортой хөгжлийн бодлогын талаар, хүлэмжийн хийн үйлдвэрлэлийг 14 хувиар бууруулах болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувь хүргэх тухай дурдсан байна. Түүнчлэн Солонгосын хойгт үүссэн нөхцөл байдлын талаар ингэж хэлжээ:
"Энх тайван, аюулгүй байдлаа хангахгүйгээр тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх боломжгүй. Гэсэн хэдий ч энх тайван байдалд заналхийлэх зарим нэг зүйлс байна. Монгол Улс Зүүн Хойд Азид үүсээд буй нөхцөл байдалд тун их санаа зовж байна.
БНАСАУ дараалсан цөмийн туршилт, баллистик пуужин хөөргөж, бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворгүй болгож байгааг Монгол улс эрс эсэргүүцэж байна. 25 жилийн турш цөмийн зэвсэггүй бүс хэмээх статустай Монгол улсын хувьд Солонгосын хойг мөн цөмийн зэвсэггүй бүс болох ёстой гэж үзэж байна.
Тиймээс Зүүн Хойд Азид үүсээд буй нөхцөл байдлыг улам хүндрүүлэхгүй, энх тайван замаар шийдээсэй гэж бүх талаас хүсэж байна. Солонгосын хойгт үүссэн цөмийн асуудлыг зөвхөн яриа хэлэлцээрийн замаар л шийдэх боломжтой...
... Одоо үүсээд буй нөхцөл байдал цөмийн зэвсэгтэй холбоотой асуудлыг улам хурцатгаж байна. Монгол улс 2017 оны долдугаар сарын 7-ны Цөмийн зэвсгийг хориглох олон улсын гэрээг дэмжиж байгаа бөгөөд цөмийн зэвсэг байгаа цагт хэрэглэх эрсдэл байсаар л байна.
Цөмийн зэвсгийн аюулыг үндсээр нь устгах ганц арга нь ор мөргүй устгах юм” гэжээ.
Түүний НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дахь чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь НҮБ-ын сайтаас үзээрэй.
Эх сурвалж: НҮБ