Хүнсний ногоо, жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор БНСУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн нийлэг хальсан хүлэмжийг хүнсний ногоо, жимс, жимсгэний үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж нэгжид хүлээлгэн өгөв.
Ингэхдээ 30 хувийн урьдчилгаа төлбөр авч, дөрвөн жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгожээ. Тодруулбал, улсын төсвийн 1.83 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 120м2 талбайтай 520 иж бүрдэл, 32 м2 талбайтай 200 иж бүрдэл, нийт 720 иж бүрдлийг хүлээлгэн өглөө.
ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн “Энэхүү хүлэмжийг иргэд, аж ахуй нэгжид олгосноор хүлэмжийн талбай 68.8 мянган м2 талбайгаар, шинэ ургацын жимс, нарийн ногооны үйлдвэрлэл 800 тонноор нэмэгдэж, орон нутагт олон ажлын байр бий болно.
Эдгээр хүлэмжүүд Монгол орны нөхцөлд туршигдсан, барьж ашиглахад хялбар, эдэлгээний хугацаа урттай, өртгөө богино хугацаанд нөхдөг зэрэг олон талын ач холбогдолтой. Бид цаашид өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн хүнсний ногооны нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн жилийн турш шинэ ургацын ногооны тогтвортой хангамжийг бий болгоход анхаарч ажиллах болно” гэв.