Баянзүрх дүүргийн 14 дугаар сургуулийн шинэ байрны нээлт өнөөдөр 11.40 цагаас болно.
2013 оноос хойш өөрийн гэсэн хичээлийн байргүй 3-4 сургуульд таран хичээллэж байсан 14-р сургуулийнхан ийн шинэ байрандаа хичээллэхээр болж байна. Хичээлийн шинэ байр 1500 хүүхдийн суудалтай бөгөөд барилгыг концессын гэрээгээр барьжээ.
Өнгөрсөн хичээлийн жилд тус сургуулийн
- бага болон 3-5 дугаар ангиуд “Шавь” цогцолбор сургуульд,
- 6, 7, 9-12 дугаар ангиуд 92 дугаар сургуульд,
- 8 дугаар анги нь 53 дугаар сургуульд хичээллэж байсан.
Харин тус сургуулийн 1500 хүүхдийн хүчин чадалтай шинэ байр ашиглалтад орсноор “Шавь” цогцолбор сургууль 3 ээлжээс гарч, 92, 53 дугаар сургуулийн ачаалал буурах юм.
Хо-Ши-Миний нэрэмжит Улсын тэргүүний үндэсний лаборатори 14 дүгээр сургуулийн багш, сурагчид өнгөрсөн жилээс эхлэн хэвлэл мэдээлэлд хандаж, улмаар жагсаал хүртэл зохион байгуулж байсан. Тэгвэл тэд ийнхүү энэ хичээлийн жилд будаг нь ханхалсан шинэ байранд хичээллэхээр боллоо.