Дөрөвдүгээр сарын 16-ны 13:30 цагаас эхлэн Ибаримт системд техникийн гэмтэл гарч, системийн хандалт бүрэн доголдсон нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. Тухайн өдөр Ибаримт апликейшны сугалааны тохирол таарсан нь асуудлыг бүр ч хурцатгав.
Хэдийгээр Ибаримт апликейшн албан ёсны мэдэгдэлд “шуурхай засварлаж байна” хэмээн мэдээлсэн ч 52 цагийн дараа зөвхөн албан байгууллагуудын нэвтрэх хэсгийг л хэвийн болгосон тухай мэдээлэл гаргажээ.
Гэтэл иргэд, албан байгууллагуудад хамгийн ил тод, тодорхой мэдээлэл өгөх хариуцлагатай байгууллага байхаар байтал, Ибаримт апликейшн өөрийн цахим хуудасны сэтгэгдэл хэсгийг хаасан нь илүү олон асуултыг дагуулж байна.
Хамгийн ноцтой нь, энэ системд иргэдийн хувийн болон санхүүгийн бүх мэдээлэл хадгалагдаж байдгийг мартаж болохгүй. Саяхан нэгэн томоохон эмнэлгийн дата мэдээлэл алдагдсан жишээ ч бий. Харин төрийн зүгээс иргэдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа талаарх тодорхой хариулт үгүй хэвээр.
Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамнаас энэ талаар тодруулахад, Ибаримт систем нь Сангийн яамны харьяа байгууллага тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Бид Ибаримтын удирдлагатай уулзахад “удахгүй хэвийн болно” гэсэн тайлбарыг өгсөн. Манай яамнаас төрийн бүх системүүдийг нэгтгэхээр ажиллаж байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар тус апликейшны цахим хуудаснаа “Албан байгууллагуудын нэвтрэх хэсгийг хэвийн болголоо” гэх мэдэгдэл гарсан ч, иргэдийн нэвтрэх эсэх нь тодорхой бус байна.
Уг асуудлаар Ибаримт апликейшны дарга Т.Батбилэгтэй холбоо барих гэсэн ч гар утсаныхаа дуудлагыг хүлээн авсангүй. Бид энэ асуудлаар эргэн мэдээлэх болно.
Энэхүү асуудлаар зарим иргэд дараах шүүмжүүдийг олон нийтийн цахим сүлжээнд нийтлээд байна.
Иргэд, хэрэглэгчдийн итгэл найдвар, мэдээллийн аюулгүй байдал зөрчигдөж байхад “удахгүй хэвийн болно” гэдэг ерөнхий үгс хангалтгүй. Төрийн цахим шилжилт үнэхээр иргэн төвтэй байж чадах уу гэдэгт энэ үйл явдал хариулт нэхэж байна.