АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь хэрэгжүүлж буй татварын бодлоготой холбоотойгоор улс нь шилжилтийн үеийн хүндрэлтэй нүүр тулж байгааг хүлээн зөвшөөрөв.
Гэхдээ тэрбээр эдийн засаг нь маш сайн байгааг онцолж, зарим нэг асуудал гарах ч эцэстээ бүх зүйл сайхан болно гэдгийг хэлжээ.
Трампын мэдэгдэлтэй зэрэгцэн АНУ-ын хувьцааны зах зээл түүхэн өсөлт үзүүлснийхээ дараа дахин уналтад орсон юм.
Тодруулбал лхагва гарагт Трамп зарим улсуудад ногдуулсан татвараа 90 хоногоор хойшлуулж, БНХАУ-д төвлөрч эхэлсэн.
Одоогоор Хятадын бараа бүтээгдэхүүнд нийт 145 хувийн татвар ногдуулаад байгаа юм.
Өөрөөр хэлбэл өмнө нь фентанилтай холбоотойгоор ногдуулсан байсан 20 хувь дээр сүүлд тогтоосон 125 хувийн татвар нэмэгдсэн.
БНХАУ-ын зүгээс АНУ-ын бараанд 84 хувийн татвар ногдуулаад буй. Мөн сүүлд гаргасан Трампын шийдвэртэй холбоотойгоор Хятадад нээлтээ хийх америк кинонуудын тоог цөөрүүлэхээ зарлаад байна.
Трамп татварын шийдвэр хэрэгжиж эхлэх хугацааг 90 хоногоор хойшлуулсны дараа Азийн зарим хувьцаанууд өсөлт үзүүлж эхэлсэн юм.
Эх сурвалж: The Guardian