Сансрын нисэгчдийн өдөр /04.12/ дэлхийн тойрог замд буй сансрын нисэгчидтэй шууд холбогдлоо.
Тодруулбал, олон улсын сансрын станцад ажиллаж байгаа Оросын сансрын нисэгчидтэй /Сергей Рыжиков, Алексей Зубрицкий, Кирилл Песков нартай/ шууд эфирээр холбогдож, тэд мэндчилгээ дэвшүүлж, Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан Соёлын төвд ирсэн хүүхэд залуус, хүндэт зочидтой ярилцсан юм.
Хүн төрөлхтний түүхэнд “Сансрын нисэгч” хэмээх нэр томъёог анх Зөвлөлтийн сансрын нисэгч Юрий Алексеевич Гагарин бий болгосон. Тэрээр 1961 оны 4 дүгээр сарын 12-ны энэ өдөр хүн төрөлхтний мөрөөдлийг сансар огторгуйд “тамгалж”, нэгэн шинэ түүхийн эхлэлийг тавьсан юм.
Харин үүнээс 20 жилийн дараа монголчуудын өнө эртний хүсэл биеэлж, өөрсдийн “хүү”-г од гарагсийн орон руу үдэн мордуулсан. 1981 оны гуравдугаар сарын 22-ны тэр өдрийг, тэр гайхамшигтай үйл явдлыг монгол хүн бүр мартах ч учиргүй. Тухайн үед хүн болгоны царайд баяр бахдал гэрэлтэж, харсан зүг бүхэнд “Монгол хүн сансарт нислээ” гэсэн зурагт хуудас нүд баясгаж байжээ.
"БИДНИЙ ДЭЭГҮҮР 90 МИНУТ ТУТАМД НЭГ УДАА ОЛОН УЛСЫН СТАНЦ ӨНГӨРЧ БАЙДАГ"
Монгол Улсын анхны сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, Хошууч генерал Ж.Гүррагчаа "Бидний дээгүүр 90 минут тутамд нэг удаа олон улсын станц нисэн өнгөрдөг. Гэхдээ бид тэдэнтэй харилцан ярилцаж, холбоо тогтоож чаддаггүй. Харин энэ боломжийг Олон улсын сансрын нисэгчдийн өдрийг тохиолдуулан Буриад Улсын Засгийн газар, Монгол дахь ОХУ-ын ЭСЯ хамтран зохион байгуулж байна. Монгол нисэгч дахин сансарт нисэх цаг дөхөж байгаа гэж итгэдэг. Олон талын яриа хэлэлцээр хийгээд л байгаа. Монгол хүн, тэр дундаа монгол бүсгүй хүн сансарт нисэх цаг ирнэ гэж найдаж байна. Гэхдээ хүнийг бэлтгээд сансарт нисгэнэ гэдэг нь хүнд асуудал биш. Харин хамгийн гол нь юу сурах, ямар шинжилгээ судалгаа хийх, тэр нь бидэнд ямар ач холбогдолтой вэ гэдэг нь их чухал. Энэ талаар манай шинжлэх ухааны байгууллагууд төлөвлөсөн зүйл бий гэж бодож байна" гэсэн юм.
Сансрын “Салют-6”, “СОЮЗ-Т4”, “СОЮЗ-39” хөлгийн цогцолбор бүхий Байконур дахь Сансрын удирдах төвд сансрын нисэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков, В.Коваленко, В.Савиных нартай хийж буй шууд ярилцлага телевизийн дэлгэцнээс удтал салаагүй гэдэг.
Тухайн агшинг эргүүлэн авчрах сонирхолтой үйл ажиллагааг АИСТ ГЛОБАЛ телевиз Олон улсын Сансрын Нисэгчдийн өдрөөр зохион байгуулсан нь энэ аж. Шууд эфирт БНМАУ, ЗХУ-ын баатар, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Буриадын тэргүүн Алексей Цыденов болон Монголоос сансарт дуртай хүүхэд залуус, зочид ороцлоо.
Олон улсын сансрын станцад Оросын таван сансрын нисэгч ажиллаж байна. Алексей Овчинин, Иван Вагнер, Кирилл Песков, Сергей Рыжиков, Алексей Зубрицкий нар болон NASA-гийн дөрвөн нисэгч Доналд Петтит, Энн МакКлейн, Николь Айерс, Жонатан Ким, Японы сансрын нисэгч Такүя Ониши нар байгаа аж.
Үнэ төлбөргүй зохион байгуулсан энэхүү үйл ажиллагааг Буриад улсын тэргүүн болон Засгийн газар, Монгол Улс дахь Оросын Элчин сайдын яам, Роскосмос корпорац, Россотрудничества агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Мөн энэ өдөр гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн байлаа.