Монголын гурвал хэмээн алдаршсан “Талын хот”, “Нохойн орон”, “Монголын дуу” зэрэг баримтат кинонуудаараа дэлхийн хийгээд Монголчуудын танил болсон эхнэр нөхөр П.Бросенс, Ж.Вуудвоорт нар тус киноны зохиолыг бичиж, найруулсан байна. “Бидний кино хариултаас илүүтэй асуултаар дүүрэн” хэмээн хатагтай Ж.Вуудвоорт хэлсэн юм.
Энэ кино нь бодит амьдралыг хийсвэр сэтгэлгээ, билэгдэл, уламжлалт бөө мөргөлийн ертөнцийг үзэх үзэл, зөн совингоор баяжуулан орон зай, он цагийн хязгаарлалт үгүй орчин үеийн домгийн хэлбэрт оруулж чадсан уран сайхны өвөрмөц шийдэл бүхий кино ажээ. Киноны уран бүтээлчид анх Монголын нисэх хүчний талаар баримтат кино хийх төлөвлөгөөтэй байжээ. Гэвч явцын дунд уран сайхны кино болж хувирсан байна. Гол дүрийн залуу Баагий нь бөө удамтай залуу бөгөөд өөрөө бөө болох хүсэлгүй хүн ажээ. Тиймээс түүний хувь заяа хэрхэн эргэхийг та бүхэн киноноос үзэх боломжтой.
Уг киног найман орны уран бүтээлчид хамтран бүтээж, киноны гол дүрүүдэд Х.Батзул, Б.Цэцэгээ, МУ-ын АЖ Б.Дамчаа, МУГЖ Д.Цэрэндарьзав нар тоглосон байна. “Хадаг” киноны бүхий л танилцуулган дээр гол нүүр царай болж байгаа эмэгтэй жүжигчин нь та бидний сайн таних UBS music нэвтрүүлгийн хөтлөгч, хар нүдний шилтэй бүсгүй ажээ.
-Гадны цөөнгүй орнуудад бид киногоо гаргасан. Гэхдээ дэлхийн түвшинд энэ киног Монголчуудын тухай кино гэж хүлээж авахгүй байгаа. Яагаад гэвэл энэ нь ХҮН-ий тухай кино юм. Хүн гэдэг амьтан шунал, хэрэгцээ хоёроо хэрхэн тэнцүүлж явах ёстой вэ гэдэг санааг дэвшүүлсэн. Киноныхоо гол дүрийг 600 залуус дундаас бүтэн жилийн турш шалгаруулалт хийж байж сонгосон. Монгол жүжигчдийн чадварлаг, авъяаслаг гэдгийг дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрсөн гэж киноны найруулагч Ж.Вуудвоорт хэлсэн юм. “Хадаг” кинонд удганы дүрийг бүтээсэн МУГЖ Д.Цэрэндарьзав:
-Би энэ кинонд зөвхөн
харцаараа л тоглосон. Маш хүнд хэцүү боловч сонирхолтой дүр байсан гэж ярьлаа.
“Хадаг” кино “Тэнгис”
кино театрт ердөө дөрөвхөн удаа гарах юм. Та бүхэн дэлхийн кино урлагт хүлээн
зөвшөөрөгдсөн энэхүү киног үзэж сонирхон өөрсдийн дүгнэлтээ хийх л үлдлээ.
О.Ариунбилэг