gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХЭҮК: Соёл урлагийн салбараас ажлын байрны дарамт хүчирхийлэлтэй холбоотой гомдол ирсэн

Б.Азбаяр
Нийгэм
2025-04-09
20
Twitter logo

ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн оюутан суралцагчдын сурч боловсрох, ялгаварлан гадуурхалт, дарамт хүчирхийлэл, албадан хөдөлмөрөөс ангид байх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байна.

Сүүлийн жилүүдэд соёл урлагийн салбарт ажлын байрны дарамт хүчирхийлэлтэй холбоотой гомдол ХЭҮК-т цөөнгүй ирж, тухай бүрд хяналт шалгалт хийж, холбогдох удирдлагад шаардлага, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байжээ.

СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуульд 2024-2025 оны хичээлийн жилд бакалаврын 358, эчнээ ангийн 43 оюутан суралцаж байгаа бөгөөд 126 багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж буй.

Тус сургууль нь СУИС-ийн бүрэлдэхүүн 6 сургуулийн нэг бөгөөд Хөгжмийн онолын танхим, Сонгодог урлагийн танхим, Үндэсний урлагийн танхим, Багш, урлагийн боловсролын танхим, Орчин үеийн хөгжмийн танхимтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хяналт шалгалтын хүрээнд тус сургуульд мөрдөгдөж буй оюутан суралцагчдад чиглэсэн дүрэм, журмын хэрэгжилт, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээний үр дүнд дүн шинжилгээ хийж, багш, оюутнуудтай ганцаарчилсан ярилцлага, тайлбар мэдээлэл, санал асуулга авах ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд хяналт шалгалтын дүнг үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан арга хэмжээ авах аж.

Ташрамд дурдахад ХЭҮК нь 2023 онд Соёл урлагийн их сургуулийн оюутнуудын сурч боловсрох эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар Комиссын гишүүний 05/42 дугаар Зөвлөмжийг тус сургуулийн захиралд хүргүүлж байжээ.

Өнөөдрийн шалгалтын ажлын хэсэгт Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, ахлах референт Э.Сансар, референд Ж.Нарантуяа, С.Мөнх-Эрдэнэ, Э.Одбаяр, ахлах мэргэжилтэн Б.Тэргэл нар ажиллаж байна.

Эх сурвалж: ХЭҮК

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан