Баянхонгор аймагт дурангийн мэс заслыг нэвтрүүлж, анхны мэс заслыг амжилттай хийжээ. Дурангийн мэс заслыг хамгийн түрүүнд орон нутагт нэвтрүүлж буй анхны аймаг Баянхонгор болсон бөгөөд аймгийн уугуул хоёр иргэн энэ өдөр цөсний хагалгаанд оржээ.
Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн багийнхантайгаа тус аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эхний хагалгааг өөрөө гардан хийжээ. Харин хоёр дахь хагалгааг ХСҮТ-ийн эмч нарын удирдлага дор аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нар гардан гүйцэтгэж буй үйл явцтай танилцсан байна.
Нээлттэй мэс засал хийлгэсэн хүмүүс хагалгааны дараа долоо хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай бол дурангийн мэс засал хийлгэснээр 2-3 хоног эмнэлэгт хэвтдэг
Иргэд мэс засалд орохын тулд заавал нийслэлийг зорьж, хугацаа алдах шаардлагагүй, телемицнээр холбогдож, зөвлөгөө авах бүрэн боломжтой бөгөөд юун түрүүнд аймгийн нэгдсэн эмнэлгийг шилэн кабелтай холбох шаардлагатайг холбогдох дарга нарт ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн уламжиллаа.
Баянхонгор аймаг дурангийн мэс заслын тасагтай болсноор гуравдугаар шатлалын эмнэлэгт хийдэг үзлэг оношлогоо, мэс заслыг иргэд орон нутагтаа авах боломж бүрдэж байгаа юм. Нээлттэй мэс засал хийлгэсэн хүмүүс хагалгааны дараа долоо хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай бол дурангийн мэс засал хийлгэснээр 2-3 хоног эмнэлэгт хэвтдэг зэрэг эмчилгээний хувьд олон давуу талтай.
Дурангийн хагалгааны орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яамнаас хүлээлгэн өгсөн байна.