Зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учраагүй, талууд маргаангүй тохиолдолд цагдаагийн тодорхойлолтгүйгээр даатгалаа авах боломжтой гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Зам тээврийн осол гарсан тохиолдолд даатгал авахын тулд заавал цагдаагийн тодорхойлолт шаарддаг. Ингэснээр жолоочийн онооноосоо 5 оноо хасуулаад зогсохгүй 100 мянган төгрөгийн торгууль төлж байгаад иргэд бухимдаж байгаа юм.
Нөхөн төлбөр олгохдоо замын цагдаагийн тодорхойлолт заавал авчрахыг шаардаж даатгуулагч нарыг чирэгдүүлэхгүй, журмаа мөрдөж ажиллахыг анхаарууллаа
Замын хөдөлгөөний дүрмийн 2.6-д “Хэрэв зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохироогүй бол осолд холбогдсон жолооч нар өөр хоорондоо зөвшилцөн, ослын бүдүүвч зургийг үйлдэж гарын үсэг зураад, аль ойр байгаа Замын цагдаагийн алба /цагдаагийн байгууллагад/ бүртгүүлж болно” гэж,
мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2012 оны А/20/21 дүгээр тушаалаар батлагдсан “Даатгалын тохиолдлын тодорхойлолтыг бүрдүүлэх заавар”-ын 2.2-д “Зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд хохирол учирсан бол жолооч нь харилцан зөвшөөрч гарын үсэг зурсан даатгалын тохиолдлын маягтыг үндэслэн зохих журмын дагуу нөхөн төлбөр гаргуулж болно” гэж тус тус заасан байдаг.
Харин зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохирсон болон даатгалын тохиолдолд талууд маргалдаж байгаа тохиолдолд зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шийдвэрлүүлэх шаардлагатай юм.
Иймд даатгалын компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн дээрх чиглэлийг баримталж осолд холбогдсон жолооч нар ослын талаар аливаа маргаангүй, ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, замын цагдаа очоогүй /үзлэг, хэмжилт хийгээгүй/ даатгалын тохиолдлын үед нөхөн төлбөр олгохдоо ЗАМЫН ЦАГДААГИЙН ТОДОРХОЙЛОЛТ заавал авчрахыг шаардаж даатгуулагч нарыг чирэгдүүлэлгүй дээр дурдагдсан дүрэм, зааврыг мөрдөж ажиллах шаардлагатай байна.
Харин даатгуулагч та даатгалын компанитай холбоотой аливаа санал, гомдлыг Санхүүгийн зохицуулах хороо болон Албан журмын даатгагчдын холбоонд гаргах боломжтой юм.